Tuesday, October 20, 2009

Диана гүнжийн үхэл

1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотын газар доорх зам дээр машины ослоор амиа алдсан Диана гүнжийн үхлийн талаар олон маргаантай асуудал байдаг. Энэ явдал олны хайр талархлыг хүлээсэн, тийм нэр хүндтэй атлаа бусдын гарт амиа алдсан Жон Ф.Кеннедигийн аллагын адил дэлхий нийтийг цочролд оруулсан билээ. Диана гүнжийн талаар олон баримт дурдаж болно. Тухайлбал, язгууртан хүмүүс ихэвчлэн нас өндөр болоод, эсвэл улстөрийн шалтгаанаар алагдаж нас бардаг боловч хэзээ ч жирийн нэг согтуу жолоочийн буруугаас болж амиа алдаж байсангүй. Түүний үхлийн шалтгааны талаар хачирхалтай таамаг байдаг нь нэгэн тэрбумтан энэхүү ослыг зохион байгуулсан гэх. Тэр бол Дианатай хамт ослоор нас барсан Доди Аль-Фаедийн эцэг Мохамед Аль-Фаед юм. М.Аль-Фаед ослыг Хатан хааны захиалгаар Британийн тагнуул зохион байгуулсан хэмээн сэжиглэдэг. Гэвч энэ нь ор үндэсгүй болох нь 2006 онд батлагдсан. Дараа жил нь уг осолд хийсэн шалгалтаар Диана болон Аль-Фаед нар согтуу жолоочийн буруу үйлдэл болон тэднийг хөөж явсан папарацциудаас болж хууль бусаар алагдсан гэсэн дүгнэлт гарчээ.

No comments:

Post a Comment