Энэтхэгийн ширэнгэн ойд 1920 онд чонын гэр бүлтэй хамт амьдардаг хоёр охиныг олсон юм. Эх чоныг буудаж, харин эр чоно нь ой руу зугтаахад хоёр охиныг барьж тусгай асрамжийн газар авчирчээ. Охидыг Амала, Камала гэж нэрлэсэн байна.
Бага нь хоёроос гурван ойтой, харин том нь долоо найм орчим настай байв. Эхний үед тэд яг л жинхэнэ чонын бэлтрэг шиг байж, дөрвөн хөллөн мөлхөж, өдөр болохоор харанхуй булан руу бүгэн, харин шөнө болохоор улиж, ямар ч хувцас өмсүүлсэн тайлан урж байв.
Хоол өгөхөд яг л араатан шиг авирлан, гараараа барин, шүдээрээ зулгааж, зажлалгүйгээр залгиж харин шингэн ундыг хэлээрээ долоодог байж. Охидыг олж хүмүүсийн дунд авчирснаас жилийн дараа бага охин Амала нь нас барсан юм.
Харин Камала нь арван жил хүмүүсийн дунд амьдарсны дараагаар мөн нас барсан. Ер нь маугли-хүүхдүүд хүмүүсийн дунд орж ирээд удаан амьдардаггүй аж. Үүний тод жишээ ньь 17-18 нас хүрсэн ч дахин хүн болж чадаагүй Камала. Тэрбээр 12 хүрээд л арай гэж явж сурсан, гэхдээ нас бартлаа тэрбээр тун болгоомжтой, итгэлгүй явдаг байжээ. Харин хурдан хөдлөх шаардлагатай үед тэрбээр дөрвөн хөллөн давхидаг байж.
Түүний үг яриа ч олигтой амжилтанд хүрсэнгүй. Их хүч хөдөлмөр гаргасны эцэст тэрбээр 45 үг сурсан байна. Тэгээд л бол оо.
Олон жилийн өмнө сураг чимээгүй алга болсон хүүхдүүд гэнэт зэрлэг амьтадтай эсэн мэнд амьдарч байгаад олдсон тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе шуугидаг.
http://byaki.net/uploads/posts/2007-12/1196937867_1.jpgЯмар нэгэн тохиолдлоор хүний ертөнцөөс тасарсан эдгээр хүүхдүүд амьтдын дунд өсөхдөө тэдний амьдрах арга барилд суралцан тэдэнтэй ижил амьтан болсон түүх цөөн ч гэсэн бий.
Халуун орны шигүү ойд өссөн Маугли хүүгийн тухай Киплингийн зохиолыг хүн бүр л мэднэ.
Тэгэхдээ Мауглигийн түүх аз жаргалтай төгсдөг. Харин бодит амьдрал дээр ямар байдаг юм бол?
“Мауглигийн синдром”
Ойролцоогоор найман настай байхдаа алга болсны дараа 19 жилийн дараа амьтдын дунд олдсон бүсгүй Камбожид бий. Мөн Африкийн нэгэн оронд сүрэг сармагчин арван настай хүүг өсгөсөн. Зэрлэг махчин амьтад хүний үрсийг хоолоо болголгүй харин өөрийн үр төл мэт өсгөсөн нь байгалийн нууц.
Энэ бүхэн бодит түүх. Тэдний нөхцөл байдал өөр ч нэг зүйлээр бүгд адилхан. Тэд “Мауглигийн синдром” гэдэг маш ховор өвчинөөр эдгэшгүй өвдсөн байдаг.
Энэ өвчинд нэг ерөнхий тодорхойлолт өгөхөд бэрх. Хэд хэдэн шинж тэмдэгтэй.
Хүний ген, байгалийн хуулиар өгөгдсөн зарим шинж чанарыг хүн хөгжлийнхөө явцад олж авах ёстой байдаг. Гэхдээ заавал нийгэмд хүмүүсийн дунд өсөх явцдаа.
“Мауглигийн синдром”-д үг хэлний гажуудал, эсвэл огт ярих чадваргүй байх, эгц шулуун явж чдахгүй байх, нийгэм, хүний амьдарлд дасан зохицохгүй, хүмүүсээс айх зэрэг шинж чанар илэрдэг. Үүний зэрэгцээ зэрлэг онгон байгальд амьтдын дунд өссөн хүүхдүүд ер бусын эрүүл чийрэг, мөн дархлаа нь сайн байдаг аж.
Мөн амьтадтай өссөн хүүхдүүд өөрийгөө хүн гэж боддоггүй байна. Жишээлбэл, нохойтой өссөн охин дараагаар нь хүмүүсийн дунд орж ярьж хүртэл сурсан ч өөрийгөө нохой гэж бодсоор байсан гэнэ. Энэ тохиолдолд сэтгэл мэдрэлийн засрашгүй гажуудал үүссэн гэж эрдэмтэд дүгнэсэн.
Маугли-хүүхдүүд хүмүүсийн дунд орж ирээд хүн болж чадах эсвэл үүрд амьтан хэвээр үлдэх эсэх нь тухайн тохиолдол бүрээс шалтгаалдаг гэж эрдэмтэд хэлж байна.
Тухайн хүний ген, мөн нийгмээс хэр удаан хугацаагаар тусгаарлагдсан байгаа зэргээс шалтгаалдаг гэнэ.
Хүний хөгжилд тодорхой үе шат байдаг. Тухайлбал, 12-13 нас хүртэл хүний уураг тархи бүрэлдэн тогтдог үе учраас гадны нөлөөг хүлээж авахдаа сайн, харин 12-13 наснаас дээш хувь хүн бүрэлдэн тогтож эхэлдэг.
Иймээс 12-13 насны босгыг нэгэнт давсан хүний нийгмээс гадуур өссөн хүүхдийг дахин хүн болгох тун хэцүү хамгийн дээд тал нь ямар нэгэн зүйлд амьтан шиг сургаж л болох гэнэ. Харин хувь хүн болгож бүрэлдэн тогтоох гэдэг бараг бүтэшгүй аж.
“Мауглигийн синдром”-той хүүхдүүд дахин хүн болох эсэх нь тэдний насны онцлогоос их шалтгаална. Хэрвээ тэр хүүхэд хүн шиг хоёр хөл дээрэ явж сурахаас өмнө амьтны амьдралд орж анх явахдаа л дөрвөн хөл дээрээ явж сурсан бол дахин хоёр хөл дээрээ босно гэдэг боломжгүй.
Маугли хүүхдүүд хүмүүс дотор ороод цаашид амьдарч чадсан ч тохиолдол байхад бас шинэ орчиндоо дасч чадалгүй нас барсан нь ч бий. Тухайлбал, арван наснаасаа эхлэн сармагчингийн сүрэгт гурван жил амьдарсан жаал хүү хүний амьдралд буцан ирж чадсан юм. Тэрбээр өөрийгөө хүн гэдгийг мэдэрсэн хойноо амьтдын дунд орсон учраас ингэж чадсан. Өөрийгөө нохой гэдэгт бүрэн итгэсэн байсан 18 настай охин хүний нийгэмд ирснээсээ хойш бага багаар дасан зохицож эхэлжээ.
19 жил зэрлэг ойд амьдарсан охин
Ул мөргүй 19 жилийн өмнө алга болсон охиныг Камбожийн ширэнгэн ойгоос олсон байна. Охин найман настайдаа алга болсон аж. Түүнийг нутгийн нэгэн оршин суугч илрүүлсэн гэнэ. Пингээс нь үе үе хоол хүнс алга болоод байсан тул хулгайчийг отсон тэрбээр энэ гайхалтай хүнийг харжээ. Шав шалдан тэрбээр сармагчин шиг дөрвөн хөллөн пингээс хулгайлсан үр тариагаа идэж байжээ. Тосгоны хэдэн хүн нийлэн түүнийг барьсан гэнэ.
Нутгийн цагдаагийн газрын дарга түүнийг “хагас хүн, хагас араатан” гэж тодорхойлоод байна.
“Ширэнгэн ойн охин” ямар ч хэлээр ч ярьж чадахгүй байгаа тул түүний амьдралын түүхийг шинжилж тогтооход хүндрэлтэй. Гэхдээ түүнийг 1988 онд алга болсон Рохом Пнгиен гэгч байж магадгүй гэж таамаглаж байна. Тэрбээр найман настай байхдаа ширэнгэн ойн дундуур одос үхрээ тууж яваад алга болсон юм.
Түүний эцэг байж болзошгүй 45 настай Сал Лоу “хагас хүн-хагас араатныг” өөрийн охин гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэхээр тэрбээр гар дээрх хуучин сорвиор нь охиноо танисан гэнэ.
Энэ “маугли” өдөр унтаж шөнө сэрүүн байдаг. Тасалданги авиа гаргахаас хэтрэхгүй, өлссөн үедээ гэдсээ цохин дохио өгдөг гэнэ. Өдрийн цагаар унтаагүй үедээ нэг газраа суугаад яг л сармагчин шиг баруун зүүн тийш харахаас өөр хөдөлгөөн хийдэггүй гэнэ. Түүнд хувцас өмсүүлэхэд тэрбээр тайчин урж хаясан гэнэ. Энэ хачин хүнийг харахыг хүссэн хүмүүс, мөн зураг авах гэсэн сэтгүүлчид түүний эцгийн байшинг бүчих болжээ. Харин зэрлэг эмэгтэй үргэлж айсан шинжтэй, нүд нь тайван бус байгаа аж. Тэрбээр гурван ч удаа ой руу буцах оролдлого хийсэн гэнэ.
Золбин нохдын сүрэгтэй нийлсэн хүүхэд
Санамсаргүй тохиолдлоор хүний ертөнцөөс тусгаарлагдсан золгүй хувь тавилантай хүүхдүүд байхад санаатайгаар эцэг эхийнхээ хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болон зэрлэгшсэн хүүхдүүд ч байдаг аж. Ийм гунигт түүх цөөнгүй.
Жишээлбэл, золбин нохойн сүрэгт өссөн 14 настай охины түүхийг саяхан Оросын хэвлэл мэдээллээр цацсан. Түүний эх нь архинд орж хүүхдээ хаясан тул охин багаасаа золбин нохдын дунд өссөн гэнэ. Энэ охин ганцаараа биш.
Түүнтэй ижил хувь тавилантай хүүхдүүд үе үе олддог. Жишээлбэл, Украины нэгэн тосгонд нохойтойгоо хамт үүрэнд нь амьдарч байсан Оксана Малая гэдэг охиныг илрүүлжээ. Хамгийн аймшигтай нь охиноо хашаандаа нохойныхоо үүрэнд байлгаад гэр бүлийнхэн нь нь байшин дотроо амар жимэр амьдарч байсан гэнэ.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment