Манай дэлхий хэдэн тэрбум хүний жинд дарагдан тамирдаж байгаа гэж бодсон бол та эндүүрчээ. Судлаачид эх дэлхий хэдэн хүнийг даах чадалтайг тогтоосон байна.
Цэнхэр гариг маань одоо амьдарч буй хүмүүсээс 200 дахин их хүнийг даах чадалтай хэмээн эрдэмтэд баталж байгаа юм. 2050 онд дэлхийн хүн ам өнөөгийн 6.5 тэрбумаас есөн тэрбум болтлоо өсөх бөгөөд Бухарестийн политехникийн их сургуулийн Виорел Бадескугийн үзэж буйгаар энэ тоо дэлхийн хүч чадалд хүрэх яагаа ч үгүй гэнэ.
International Journal of Global Energy Issues сэтгүүлд хэвлэгдсэн Бадескугийн тооцоо Британийн физикч Жон Фремлиний судалгааны ажил дээр үндэслэжээ. Профессор Ж.Фремлин 1964онд судалгаа хийгээд дэлхийгээс гарч байгаа дулаан хүний үйлдэл болон нарны цацрагаас гарч буй дулаантай тэнцэх хүртэл дэлхий хэдэн ч хүнийг даах чадвартай хэмээн үзсэн байна. Хүн амын тоо ихсэх тусам манай гариг улам халуун, бүгчим болох юм байна. Профессор Фремлин энэ бүгдийг үндэслэн цэнхэр гариг 60 тэрбум хүнийг өлхөн даана гэсэн дүгнэлт хийжээ. В.Бадеску, Калифорнийн их сургуулийн мэргэжилтэн Ричард Кэткарт нар орчин үеийн илч, дулаан судлалын загварыг ашиглан Фремлиний тооцоог давтжээ. Газар дээрх нөөц баялаг хүн ам онолын дээд төвшиндөө хүртэл байсаар байх болно гэж судлаачид үзсэн байна.
"Ойрын ирээдүйд хоол хүнс, физиологийн хэрэгцээ гэх мэтийг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж болно. Технологийн тусламжтайгаар эдгээрийг өөрчлөн, урт настай болгож болох юм" хэмээн Бадеску ярилаа. Дэлхийн хүн ам боломжтой дээд төвшиндөө хүрэх үед хүмүүсийн олонхи нь 2000 давхар байшинд амьдрах гэнэ. "Энэ бол таагүй ирээдүй. Газар дэлхий "Оддын дайн" киноны сөнөсөн одтой л адилхан болно" хэмээн Кэткарт өгүүлж байна. Хүн ам хэтэрхий олон болбол далай дээгүүр аварга бүрхүүл тавьж, агаар мандалд амьдралын шинэ орчин бий болгох боломжтой хэмээн үзэж байна. Газрын гадаргуу дээр нарны энергийг цуглуулагч аварга ялтсуудыг байрлуулж илч, дулаан бий болгох ажээ.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment