Торгомсог нимгэн эдлэлийг хэрхэн угааж арчлах вэ?
Торгон, торгомсог нимгэн эдлэлийг буруу угааснаас болж дахин өмсөх аргагүй болгож орхих нь бий. Иймд танд тустай хэдэн зөвлөмжийг толилуулъя,-
Жинхэнэ торгыг угаахад шүлтгүй саван хэрэглэдэг. Үүнд савангийн хөөс, хүүхдийн, өнгөгүй савангаар угаавал тустай.- Жинхэнэ торго нь савангийн уусмалд сайн угаагдана. Үүний тулд таван литр усанд 20гр саван уусгадаг. Мөн ийм хэмжээний өнгөгүй саванг шилэн саванд жижиглэж, буцалсан ус хийгээд таглаж хонуулна. Маш сайн уусмал болно. Ингээд 40-45 хэмээс халуунгүй усанд угаана. Угаалгын нунтаг шүлт ихтэй тул торгон эдлэлд тохиромжгүй.- Угаах үедээ хэсэг газрыг савангаар үрэх хэрэггүй. Үүнээс болж эдлэлийн үзэмжгүй болох нь бий. Түүнчлэн мушгилгүй, зөөлөн базаж усыг нь шавхар.- Будаг урсаж болзошгүй тул эдлэлийг хуурай алчуур эсвэл даавуунд орооно. Торгон эдлэлийг агаарт өлгүүрт хатаасан нь дээр.- Индүүдэхийн өмнө индүүгээ цагаан даавуун дээр түлэгдсэн ул мөртэй эсэхийг шалга. Эдлэлийг бага зэрэг чийгтэй байхад нь индүүд. Торгон эдлэлийг зөвхөн дотор талаас нь дундаж халаасан /хэт хүчтэй биш/ индүүгээр индүүднэ.- Торгомсог эдлэлийг ч мөн дээрх аргаар угаана. Торгомсог эдлэл нь нойтон үедээ амархан гэмтэх, урагдах чанартай байдаг тул сойзоор үрэх, савандах, хамаагүй мушгиж болохгүй. Усыг нь зөөлөн шавхраад өлгөж хатаана. Бага зэрэг чийгтэй байхад нь индүүднэ.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment