Tuesday, October 20, 2009

Чөлөөт цаг

Хамгийн өхөөрдөм амьтан бол баавгайн бамбарууш....
Тв9 телевиз үргэлжид ард иргэдийн дуу хоолой болж ажиллахыг эрхэм болгодог. Тэгвэл манай
телевизэд 1991 оноос 2006 он хүртэл 15 жил монгол орныхоо хил орчим болон аймгийн төвүүдээр явган бас ганцаарай аяласан нэгэн аялагч хандсан юмаа.Тэрээр 1991 онд анх монгол хүн хамгийн эхэнд өөрийн орныхоо байгаль, газар нутагтай танлилцах ёстой. Ингэж байж л монгол хүн гэдгээрээ, энэ сайхан оронд төрснөөрөө бахархах юм гэдгийг ойлгон аялаж эхэлсэн гэсэн. Аялалынхаа хугацаанд 30 гаран удаа монголынхоо хийлийнхэнд баригдан байцаагдаж байссан бол оросын талд 6 удаа байцаалт өгч байжээ. Түүнчлэн аялалын туршид болсон сонин хачин болон зэрэг амьдтын амьдралыг дэвтэртээ буулгаж байсан.Түүнчлэн тэрээр энэ аялалынхаа хугацаанд гурван ч удаа хүний амь аварсан гэсэн.15 жилийн турш аяласан, аялалын турш тохиолдсон адал явдал бүхнээ цаасан дээр буулгасан учраас түүнд монгол орны амьд байгаль, зэрлэг ан амьтдын талаар ямар баялаг тэмдэглэл үлдсэн нь ойлгомжтой. Тиймээс аялагч чадалбат өөрийн гайхалтай, адал явдал дүүрэн тэмдэглэлээ эмхтгэх хэвлүүлж хүүхэд байгачууддаа хүргэхийг хүсэж байгаа юм байна. Түүнтэй хамтарч ажиллахыг хүссэн хүнийг өөрийн 91407080 дугаараараа хүлээж авахаа уламжилсан юмаа.

No comments:

Post a Comment