Wednesday, October 21, 2009

Израиль гомдож, Сири баярлаж байна

Израиль гомдож, Сири баярлаж байна
Туркийн Засгийн газар Израильтай тогтоосон батлан хамгаалахын хамтын ажиллагааг цуцлах бодолтой байгаа талаар хэвлэлд нийтлэгдсэн нь Израилийг үл итгэх байдалд хүргээд байна.
Ерөнхий сайд Ресеп Эрдоган энэхүү мэдээллийг одоогоор хүлээн зөвшөөрөөгүй боловч, түүний Арабын Ал Арабия агентлагт өнгөрөгч лхагва гарагт өгсөн ярилцлага үүнийг нотолж байгаа юм. Тэрбээр Газын зурвас газарт эмнэлэг, сургуулийг бөмбөгдөж, олон зуун хүнийг алсан хэмээн Израилийг буруутгасан байжээ. Мөн Израилийн армид үзүүлэх тусламжийн тодорхой хэсгийг товлосон хугацаандаа үзүүлээгүй гэнэ. Харин Туркийн тал Израилиас аль болох татгалзаж, Сиритэй хамтран ажиллах болсон байна. Хэдийгээр үүнд Израилийн тал нэлээн түгшиж байгаа боловч Турк-Израилийн хооронд байгуулсан харилцаа олон жилийн бат бэх барилдлагатай хэмээн дипломат байр суурь баримталж байгаа аж. Сири эрх баригчид, Туркийн энэхүү алхмыг сайшаан, Израиль улс Палестины лалын шашны сүм хийдийг хавчин гадуурхдаг хэмээн үздэгээ нуусангүй. Туркийн Гадаад хэргийн сайд Давутоглу, манай хоёр орны стратегийн хамтын ажиллагаа бүс нутгийн бусад улсуудад ямар нэгэн заналхийлэл болохгүй хэмээн хариуцлагатайгаар мэдэгджээ.

No comments:

Post a Comment