Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн ослоор 36 хүн нас баржээ

үхэж үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хахир хатуу, харамч хандаж, харалган шийдвэр гарган олон хүнийг хохироож байна. Эрдэнэт үйлдвэрийн л ажилчин болчихвол хангамж сайтай нөхцөлд ажиллан, байр орон сууцаар хангагдаж, цалингийн ихийг авч бараг л бурханы оронд залрахын дайтай санадаг. Гэтэл үгүй юм байна. Өглөө болгон алтан сударт амь нас хувь заяагаа даатган залбирч, алдаа дутагдал эндэгдэл гаргалгүй ажиллан орой яаж гэртээ бүрэн бүтэн эрүүл саруул очих гэсэн айдас ажилчдын дунд бий болжээ. эрдэнэтийн үйлдвэр ажилчидаа харж хайхардаггүй, харамч харахир загнаж байгаагийн жишээг гурван жилийн өмнө гарсан бүлэг ослоос эхлий. 2006 онын 3 дугаар сарын 7-ний өдөр эрдэнэт үйлдвэий баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн тээрэмд их засварын ажлыг гүүрэн кранаар гүйцэтгэж байх явцад осол гарч нэг хүн газар дээрээ нас барж 2 хүн хөлөө тайруулжээ. Таны харж буй энэ зураг бол Их засварын ажлын үед солих гэж байсан 6 тоннын жинтэй конусан хэлбэртэй цул төмрийн зураг юм. Энэ төмөр унажээ. Осол гарсан өдөр ээлжийн мастер Пүрэвжав, бригадын дарга Болдбаатараар ахлуулсан ажлын бригадад тээрэмд бутлагч угсарах үүргийг 4 хүнтэй багт өгчээ. Бригадын дарга Болдбаатар, гагнуурчин-оосорлогч Батсайхан нар конус хэлбэртэй бутарт сэнж гаргалгүйгээр их биеийн хүндийн төвийн цэгийг дайруулан нэг оосроор битүү гогцоолон буруу оосорлосоноос болж осол гарчээ.
Гэтэл энэ ослыг үйлдвэрийн осол биш гэж үзэн, ажил гүйцэтгэх явцад архи уусан, үүргийн бус ажил хийсэн үндэслэлээр тухайн үед ажиллаж байсан ажилчдыг халж, харин удирдаж байсан удирдлагуудыг нэгийг нөгөөгөөр солих зэрэг арга хэмжээ авчээ.
No comments:
Post a Comment