Ийм нэгэн тохтолдол 1899 оны намар Петербург хотод болжээ. Тариачин эмэгтэй Пуховагийн 14 настай ач хvv Минай сураггvй алга болжээ.
Эмээ нь залуу хvv алга болсон талаар цагдаагийн газар мэдэгдсэн боловч тvvнийг хайгаад олсонгvй.
Эмээ ч ач хvvгээ амьд гэдэгт итгэлтэй байсан тул сvмд очих бvртээ тvvний эрvvл мэндийн тєлєє лаа асаадаг байлаа. Энэ талаар нутгийн зєнч нар алга болсон хvvг мэргэлж vзээд "Минай амьд байна" хэмээн эмгэний итгэлийг бvр тєрvvлж орхив. Эмгэн ач хvvгээ бодон зvvрмэглэж хэвтэхэд хэд хэдэн удаа тvvний зvvдэнд Минай vзэгджээ. Хэсэг хугацааны дараа шєнийн цагаар хєгшний нойрон дунд нь алга болсон ач хvvгийнх нь сvнс эргэн ирж тvvнд "Єєрийнхєє эрvvл мэндийн тєлєє бус харин хойчийн буяны тєлєє мєргєл vйлдэх хэрэгтэй, учир нь тvvнийг Лукин гэгч этгээд хєнєєгєєд хогонд булж хаясан" гэж ярих боллоо.
Талийгаач хvv эмээгийнхээ зvvдэнд орох тоолондоо энэ яриаг дахин давтах нь гайхалтай. Эмээ олон удаа цагдаагийн газарт очиж зvvднийхээ тухай ярьсан боловч тэр цагдаагийн даргад шоолуулахаас хэтэрсэнгvй. Энэ явдал дараа жилийнх нь хоёрдугаар сард Николаевын тємєр замын далангийн ойролцоо Смоленскийн талаас зорчин явагч цасанд хагас дарагдсан жаалхvvгийн цогцсыг санамсаргvй олох хvртэл vргэлжилжээ.
Эмч нар Минайгийн гавал хэд хэдэн газар цємєрч, энд тэндээ цохиулсан, эрvv нь хоёр хугарсан болохыг тогтоолоо. Цогцос олдсоны дараа цагдаагийн газар мєрдєх ажиллагаагаа эхэлжээ. Тун удалгvй талийгаач Минай Пуковыг хамгийн сvvлд бэлтгэл байлдагч Лукин гэгчтэй хамт байхыг харсан нь тогтоогдсон байна. Цагдаагийнхан энэ хvнийг хулгай хийсэн хэрэгт аль эртнээс сэжиглэж байжээ.
Цэргийг яаралтай баривчилсан боловч тэр хэргээ хvлээсэнгvй, бvх зvйлийг эсэргvvцэв. Тэгэхэд нь мєрдєн байцаагчид тvvний найз хулгайчдыг байцааж Минай нэг удаа Лукины бvлгийн vйл ажиллагааны талаар мэдэгдэж байсан тул хvv аллагыг тэдэнд тохно гэж сvрдvvлэн тэр vед Лукины эсрэг даацтай баримт байгаагvй учир хэрэг шvvхэд очоогvй гэжээ. Гэвч тэрбээр удалгvй єєрсдийн мэдэж байсан зvйлээ цагдаагийнханд хэлэхээс єєр зам vлдсэнгvй.
Минай тvvний талаар цагдаад мэдэгдсэнийг сонсоод Лукин тvvний "учрыг олохоор" шийджээ. Хvvг гэртээ зочлон ирэхииг уриад дарсаар дайлсныхаа дараа Смоленскийн тал руу гишvvд явахыг санал болгосон байна. Тэнд очоод Минайг гурван фунтын туухайгаар vхтэл нь зодож шарилыг нь мєчир навчаар далдлан хаяжээ.
Энэ тvvхийг сонссон цагдаагийнхныг алуурчны хэрцгий зан бус эмээгийн яриа гайхшралд оруулсан нь ойлгомжтой. Мєрдєн байцаагчид ид шидэнд итгэдэггvй ч зєнч зvvдийг яах вэ хэмээн ярилцаад хавтаст хэрэгт зvvдний талаар цохон тэмдэглэж, хэргийн сэжvvрийг гаргаж єгсєн гэхээс єєр аргагvй байдалд хvрчээ.
ТVРVVЧ ДЕВИСИЙН ХЭРЭГ
Тvрvvч Артур Девисийн хэрэг нь баримтаар баталгаажуулагдан энэ хэргийг мєрдєн шалгахадhttp://home.att.net/~chuckayoub/Jim_Morrison_ghost.jpg гэмт хэргийн хохирогчийн сvнс тусалсан гэж тэмдэглэгдсэнээрээ єнєєг хvртэл Эдинбургийн тєв архивт 1752-1754 оны шvvхийн тайлангуудын дунд хадгалагдаж байдгаараа онцлог. Шотлаңдын Дабраке хотхонд тараан байрлуулсан Английн зэвсэгт хvчний тvрvvч 30 настай Девис 1749 оны есдvгээр сарын 28-ны єглєє Английн байрлалыг орхин ууланд ан хийхээр яваад эргэж ирсэнгvй.
Тvvнийг дєрвєн єдрийн турш хайсан ч оддоогvй учир золгvй явдал тохиоддсоны улмаас ангал чулуун нуранги, уулын тvргэн урсгалын аль нэгэнд єртєн цогцос нь vvрд алга болжээ гэж бодоцгоон эрлээ зогсоожээ. Vнэн хэрэгтээ олон зуун жилийн тvvхтэй Англи, шотландчуудын хоорондын дайсагналцлын улмаас тvvнийг анчин Дункан Клерк, ой хамгаалагч Александр Макдональдын хамт хєнєєжээ.
Тэд тvvнийг Кристи-хилл уулын хормойд буудчихаад алтан бєгж, цаг, мєнгєтэй хэтэвчийг нь авсан байна. Тэр vеийг хvртэл нэг ч пеннигvй явсан анчин Клерк єєртєє хоёр ферм шууд худалдан авав. Гэсэн ч гэрч болон хохирогчийн цогцос байгаагvй тул хэргийг шvvхэд шилжvvлж болохгvй байлаа. Харин 1750 оны зургадугаар сард Дабракаас хоёр милийн зайд Криста-хилл уулын бэлд амьдардаг залуу "малчин Александр Макферсон Криста-Хиллийн бэлд нэг шєнє аймшигтай сvнс харжээ. Тvvний орны ємнє гэнэт цус хурсан хvний манантсан дvрс сvvмэлзэн гарч ирээд "Би тvрvvч Девис байна" гэж хэлсэн байна. Удаан vргэлжилсэн яриандаа тvvнийг Дункан Клерк, Александр Макдональд нар алсныг болон єєрєєс нь vлдсэн юм хэвтэж байгаа газрыг зааж єгєєд єєрийн нь найз Дональд Фаркоурзтэй холбогдож болсон явдлыг ярьж єгєхийг сvнс хvсчээ. Айсан малчин сvнсний зааварчилгааг ягштал биелvvлэхээс єєр арга байсангvй. Тэрбээр Фракоурзнтэй уулзаж бvх зvйлийг ярьсны дараа удалгvй заасан газраас хэн нэгний араг ясыг олов. Хадгалагдаж vлдсэн зvйлс, vс хувцасны vлдэгдлээр нь Артур Девисийг таньсан байна. Дараахан нь тvрvvчийн сvнс малчин дээр хоёр дахь удаагаа цогцсыг газарт онголохыг хvсээд алуурчдын нэрийг дахин дурьджээ. Англи, Шотландын харилцаа тvгшvvртэй vед алагдсан тvрvvчийн сvнс хvрч ирсэн нь ер бусын зvйл учраас хэргийг нийтийн хvртээл болголгvй бvх зvйлийг золгvй явдалд тооцон Девисийг чимээгvйхэн оршуулахаар шийджээ. Тэр ч бvv хэл Клеркийн амрагийн гарт тvрvvч Девисийн бєгж байгааг Фаркоурзи ажигласан боловч юу ч хийсэнгvй.
Хэрвээ энэ тvvх санамсаргvй тохиолдлоор vргэлжлээгvй бол тvрvvч Девисийн хэрэг дарагдаад єнгєрєх байв. Удалгvй нєгєє малчин Макферсон Дункан Клеркт ажилд хєлслєгджээ. Нэгэн удаа хоороңдоо маргалдсаны улмаас эзнээ тvрvvч Девисийн алуурчин гэдгийг засаг захиргаанд мэдэгдэнэ гэж малчин сvрдvvлсэн байна. Гэтэл ажил олгогч нь тvvний гайхшралыг ихэд тєрvvлэн амаа хамхиж байвал ядуу тvvний хувьд асар их мєнгє болох 20 фунт стерлинг санал болтов.
Малчин удаан хvлээлгvй энэ талаар тосгоныхондоо ярьсан бєгєєд Дабрака хотхон орчимд тvрvvч Девисийн алуурчны тухай цуу яриа дахин дэгдлээ. Энэ хэргийг шvvх ажиллагаа 1752 оны зургадугаар сарын 10-нд Эдинбургт эхэлж гол гэрчээр малчин Макферсон оролцжээ. Тэрбээр тангарагтан шvvгчдэд тvрvvч Девисийн сvнс ирсэн тухай дэлгэрэнгvй єгvvлж тvvнийг худалдан авах оролдлого хийсэн талаар нэгд нэгэнгvй ярьсан байна.
Тvvнчлэн шvvх Девист байсан хоёр бєгж Клеркийн амрагаас олдсон баримтыг тооцож vзсэн гэдэг. Хоёр жил vргэлжилсэн шvvх ажиллагаа эхэлсэн талаархи мэдээ тарсны дараа тvрvvчийн аллагыг харсан боловч анчин, ой хамгаалагч нарын заналхийллээс айсандаа засаг захиргаанд мэдэгдэж чадаагvй хоёр гэрч гарч ирэв. Эдгээр баримтуудыг vндэслэн Шотландын шvvх тэдэнд цаазаар авах ял оноож, дvvжлэн хороожээ.
http://img1.liveinternet.ru/images/attach/b/0/19655/19655842_02_Hallway_of_Ghosts.jpgГYНГИЙН ХАТНЫ СVНС
Амь vрэгдэгчийн сvнс хvрч ирснээр алуурчныг шийтгэхэд шийдвэр гаргасан ээлжит ер бусын явдлыг тухайн vед I Петрийн хамтран зvтгэгч Яков Брюс тэмдэглэн vлдээжээ. Ємнєд Францын нэгэн хотод суурийн давхраас нь гардаг шуугианьг улмаас сэтгэл тавгvйтдэг учир ямар ч хvн удаан хугацаагаар амьдарч чаддаггvй байшин байв. Сэтгэл тvгшин оршин суугчид газар доорхи суурин давхрыг удаа дараалан шалгаж vзээд юу ч олдоогvй боловч тэндээс гарах шуугиан, долоон шєнє бvр сонсогддогбайлаа. Байрны эзэн юу хийхээ мэдэхээ байж цєхрєлд ордог байсан гэнэ.
Эцсийн эцэст нэгэн байгаль судлаачид байраа тvрээсэлжээ. Цаг алдалгvй нvvж ирсэн судлаач орой нь дадал болсон заншлаараа зузаан номоо дэлгэн уншиж суув. Шєнє дундын vед тэр унтахаар бэлдэж байтал дороос гарах шуугиан тvvний анхаарлыг татах нь энэ. Далдын хvчинд итгэдэггvй байгаль судлаач энэ vзэгдэлд зvй ёсны тайлбар єгєхийг оролдон хэсэг зуур бодолд автлаа. Хагас цаг орчим хугацаа єнгєрєхєд гаслант дуу улам нэмэгдэв.
Удалгvй хаалга онгойх чимээ гарч хэн нэгний дуу сонсогдлоо. Гэнэт хаалга огцом нээгдэж vvдэн дээр хvvхдээ тэвэрсэн, єндєр, цонхигор бvсгvйн дvрс харагдав. Тvvний хvзvvнээс олс унжиж хvvхдийнх нь толгойд аймшигтай шарх онгойж байлаа. Бvсгvй эрдэмтэн рvv шаналсан хvний харцаар ширтсэнээ эргээд аяархан явж одов. Байгаль судлаач тvvнийг даган доод давхар, бvр суурийн давхар хvрлээ.
Эмэгтэй тvvнд нэгэн хана зааж ЄГЧИХЄЄД дараа нь буланд очсоноо гэнэт замхран алга болов. Байгаль судлаач vзсэн бvх зvйлээ засаг захиргаандаа мэдэгдэн тэдний захирамжаар байр болон тvvний оршин байдаг хашаанд vзлэг хийн булж орхисон хуучин худаг олжээ. Тvvнийг хайж цэвэрлээд ёроолоос нь хvзvvндээ олсны тасархайтай эмэгтэй хvн, хvvхэд хоёрын араг яс ялзарч ємхєрсєн хайрцганд байхыг илрvvллээ.
Энэ vйлдвэр хэнийх болох нь тодорхойгvй байсан ч ямар нэгэн аймшигт гэмт хэргийн хохирогчийнх гэдэгт хэн ч эргэлзсэнгvй. Дараа нь сvнсний заасан ханыг нурааж vзвэл нууцалж далдалсан хуучин бичиг баримтууд, мєнгє авах чек гарсан нь Лионы банкнаас авхай Элеонора де Тромелийн нэр дээр олгогдсон байлаа. Ингэснээр шvvх
байгууллагынхан болсон явдлыг хялбархан тогтоосон байдаг.
Урьд нь уг байшинд зочид буудал байрладаг байжээ. Залуу бэлэвсэн гvнгийн хатан ээжийндээ очихоор явж байх замдаа шєнє хоноглохоор буудалласан байна. Тvvний баялагт шунасан байгууллагын эзэн тэр шєнєдєє тvvнийг бяцхан хvvгийн хамт хєнєєгєєд банкнаас бvх мєнгийг нь авч, нэр заасан чекийг нь нуувчинд хийж орхижээ. Удалгvй энэ хvнийг олж шуvхэд шилжvvлсэн байна.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment