Олон жилийн судалгааныхаа дүнд мэргэжилтнүүд урт наслах дараах 10 дүрмийг боловсруулжээ.
- Хэт их идэхгүй байх. Багаар бодоход өдөрт 2000 кило калори илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм.
- Нас, биеийнхээ онцлогт тохируулж хоолныхоо цэсийг зохицуулах. 30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэх нь үрчлээтэхээс сэргийлдэг. Харин 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар, улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насныхан кальциар баялаг хүнс болох бяслаг, загасыг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
- Хийх ажилгүй суухаас зайлсхий. Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхнээсээ таван насаар хөгшин харагддаг болохыг тогтоожээ.
- Секс бол залуужуулах элексир мөн. Долоо хоногт хоёр удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүс 14 насаар залуу харагддаг. Бэлгийн харилцааны үед ялгардаг эндорфин хэмээх гормон нь залуужуулах гайхалтай шидтэй байдаг ажээ.
- Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс урт насалдаг байна.
- Дасгал хөдөлгөөн хий. Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх нь урт наслахад асар нөлөөтэй байдаг байна. 30-аас дээш насанд гормоны ялгаруулалт багасдаг ч байнгын дасгал сургуулилтын явцад гормоны ялгаруулалт нэмэгддэг гэнэ.
- Сэрүүн нөхцөлд унтаж амрах. 17-18*С дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлдэг байна.
- Аливаад эерэгээр хандах. Ухамсаргүй, болчимгүй алив үйлдлээс татгалзах хэрэгтэй.
- Дотроо багтраад байх биш уураа гаргаж бай. Хорт хавдраар өвчлөгсдийн 65% нь уураа гаргадаггүй, дотроо бачимддаг хүмүүс байдаг гэсэн судалгааны дүн гарчээ.
- Оюун ухаанаа хөгжүүлэх дасгалыг тогтмол хий. Үгийн сүлжээ бөглөх, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархи толгойгоо идэвхитэй ажиллуулснаар зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхиждэг байна.
No comments:
Post a Comment