Хүмүүсийн хүргэсэн тусад үг хэл, үйл хөдлөлөөрөө талархсан сэтгэлээ илэрхийлж сур
* Хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа байнга ухамсарлаж, тэдэнд талархаж сур
* Эцэг эх болон багш нартаа талархаж явдагаа харуул
* Хүмүүсийн хийж бүтээсэн эд зүйлсийг хайрлан хамгаал
* Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун яв
* Өөрийн бэрхшээлээс илүү ололтоо олж хар
* Хүмүүст байнга баярлаж талархаж яв
* Сэтгэлийхээ үгийг бусдад үнэн сэтгэлээсээ хэл
Аливаа зөв зүйлийг чин сэтгэлээсээ хийх сэтгэлтэй бай
* Аливаа зүйлийг сэтгэлээсээ хийж сур
* Бусдын төлөө хийсэн бүхнийг үнэлэх байгалийн хууль үйлчилдгийг олж мэдэр
* Бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла
* Өөрийн хийсэн бүхний төлөө хариуцлага хүлээж сур
* Бусдын санаа бодлыг хүндэтгэ
* Хэлсэн үгэндээ эзэн нь бол
* Бусдын сайхан сэтгэлийг буруугаар бүү ашигла
* Сэтгэл шингэсэн ямар ч ажил үр дүнтэй байдгийг сана
* Чин сэтгэлийн цаана асар том ололт байдгыг хар
Хүний ярьж байгаа зүйлд анхаарлаа бүрэн хандуулах нь тухайн хүнийг хүндэтгэл үзүүлж буй хэрэг
* Хүмүүс танд хандан ярихад өдөөс нь хар
* Хэрвээ ойлгомжгүй зүйл байвал асууж тодруул
* Зөв сууж, цэх зогсож сур
* Бусад зүйл бүү анхаар
* Ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарлаа бүү сарниул
* Илүү хөдөлгөөн хийхээс зайлсхий
* Тэднийг ойлгохыг хичээсэн дүрийг бий болго
* Хүмүүсийн харилцаанд биеийн хөдөлгөөний хэл ямар чухал үүрэгтэй олж хар
* Хүнийг үл анхаарсанаар тэднийг гомдоож байдгийг ойлго
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment