1. Өөрийн мэдэлгүй хийдэг эсэргүүцэл
Энэ нь эмчилгээ амархан авна. Тэд залхуурлаа ойлгож энэ бол буруу гэж үзэхийн оронд “яахаараа би хийх ёстой гэж” өөрөө өөрөөсөө асуудаг. Тэгэхээр залхуурал нь өөрийн мэдэлгүй хийдэг эсэргүүцэл юм. Өөрт нь таалагдахгүй, хэрэггүй зүйлийг хэн ч дуртай хийхгүй шүү дээ.
2. Ашиггүй ажил гэсэн зөн, ёр
Заримдаа бид ямар нэг зүйлийг хийхээс залхуурдаг. Дараа нь үзэхэд огт хийхгүй байсан ч болох зүйл байдаг. Энэ бол залхуурал-зөн юм. Заримдаа энэ нь цагийг хэмнэдэг.
3. Даалгаврыг амжилттай гүйцэтгэх бэлтгэл
Зарим хүний хувьд залхуурал нь үйл ажиллагааных нь нэг хэв маяг болох ч бий. Тэд үүрэг даалгавар аваад яаж сайн, түргэн хийх вэ гэж удаан боддог. Эргэн тойрных нь хүмүүс үүнийг нь залхуурч байна гэдэг. Гэтэл яг цаг нь тулах үед дээрх хүн даалгаврыг маш амжилттай шуурхай гүйцэтгэдэг.
4. Ядарч сульдсаны тэмдэг
Залхуурал нь бие махбодь хэт ядарч туйлдахаас хамгаалах эсэргүүцэл болох нь бий. Энэ нь маш их ажилсаг хүмүүст хааяа тохиолддог. Нэг л өдөр ийм хүмүүс цааш ажиллаж чадахаа больж, залхуурлын тухай бодож, гэмшил уцаар төрж эхэлдэг. Ийм үед ердөө л сайн амрах нь чухал.
No comments:
Post a Comment