Бүгдээрээ.мн сайт геннисийн амжилтуудын цувралаас хүргэдэг. Мөн хамгийн сонирхолтой амжилт, түүхүүдээс нь түүвэрлэн нийтэлдэг байгаа. Энэ удаа хүн төрөлхтөний хамгийн чухал зүйл болох наслалтын талаарх мэдээлэл байна.
Хүн хорвоо дээр төрөөд үхэх хүртлээ аль болох урт удаан наслахыг хичээдэг. Ингэхийн тулд элдэв арга, арын хаалга гэж байхгүй. Ганцхан хувь хүний өөрийгөө зөв хөгжүүлсэн амьдрах ухаан нь л түүнийг хөтөлж явдаг.
Өнөөдрийн байдлаар хамгийн өндөр настай иргэн маань 120 насыг наслаад байна. 120 настай Мариан Амаш гэдэг эмээ Израйльд амьдардаг юм байна. Мариан Амаш 10 хүүхэд, 120 ач, 250 гуч, 30 дөчтэй гэнэ. Түүнийг иргэний бүртгэл мэдээллийн төвд иргэний үнэмлэхээ авахаар хандахад дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгийг дөнгөж миэдсэн байна.
Түүний өндөр насалсны нууц:
Мариан Амаш өөрийнхөө өндөр насалсан нууцаа, эрүүл хоолны дгэлэм, хүнсний ногоо ихээр хэрэглэгдэгтэй холбон тайлбарлаж байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр өндөр настай гэлтгүй одоог хүртэл эрч хүч дүүрэн, идэвхитэй амьдардаг юм. Мариан өдөр бүр үүрийн 5 цагт босч мөргөл үйлддэг. Дараа нь гадуур алхаж, мөн ихэнхи цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг аж. Өндөр настай ч ухаан санаа нь саатаагүй танил хүмүүсээ бүгдийг нь сайн мэддэг.
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment