Wednesday, October 21, 2009

“Кофе” эмэгтэйчүүдийн ой тогтоолтыг эрс сайжруулдаг

Кофе их уух нь муу, зүрхний өвчинг хөдөлгөдөг хэмээн ярьдаг байсан. Гэтэл энэ талаарх ойлголт сүүлийн үед өөрчлөгдөөд байгаа. Их хэмжээгээр кофе уух нь биед сөрөг нөлөө үзүүлдэг гэж ярьдаг байсан бол одоо биед эерэг нөлөө үзүүлж байна гэж судлаачид хэлж байна. Тэд нэгэн сонирхолтой судалгааг багагүй хугацаанд хийжээ.

Ингэхдээ Францын эрдэмтэд өөрийн орны 7000 гаруй эмтгэйчүүд дээр дөрвөн жилийн туршид туршилт хийхэд өдөрт гурван аяга тогтмол кофе уусан эмэгтэйн ой тогтоолт бусад хүмүүсийнхээс их хэмжээгээр сайжирсан байна. Тэдний сэтгэлгээний ой тогтоолт асар хурдан хугацаанд сайжирч сэргэг, мэдрэмжтэй бас эрч хүчтэй болсон байж.

Энэ эерэг ололтыг судлаач эрдэмтэд кофенд агуулагдах найрлагаас гадна эмэгтэй хүний мэдрэмтгий байдалтай холбоотой гэж үзжээ. Учир нь кофег мөн эрчүүдэд хэрэглүүлэхэд тэдэн шиг нөлөө үзүүлж үр дүн гараагүй байна.
Гэхдээ өдөрт гурвын гурван аяга кофе ууна гэхээр бүсгүйчүүдийн зүрх нь дэлсэж байгаа байх.

Юутай ч гэсэн өөр дээрээ туршаад үзэхэд зүгээр болов уу. Учир нь эрүүл мэндийн ямар ч хохирол гарахгүй, муу нөлөөлөл байхгүйг Францын эрдэмтэн судлаач хэлж байна. Хэрвээ Францчуудын дүгнэлтэд итгэж байгаа бол бүсгүйчүүдээ…

No comments:

Post a Comment