Wednesday, October 21, 2009

Төрсөн жилийн зурхай

Туулай

Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг.
Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх дургүй.

Луу

Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.


Могой

Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.


No comments:

Post a Comment