Хамгийн учир битүүлэг хэргүүд
2008-09-19
“9/11” террорист халдлага
2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулалттай хуйвалдааны үр дүн байсан гэдэгтэй маргах хүн үгүй.Yйл явдалд задлан шинжилгээ хийхэд маш сайн төлөвлөгдсөн, хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь илт харагддаг. Харин хэн хэн хуйвалдан зохион байгуулсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хуйвалдааны нэг хэсэг нь Осама Бин Ладен болон онгоц барьцаалагчдын бүлэг байсан нь тодорхой. Гэвч Ерөнхийлөгч Ж.Буш болон Дэд ерөнхийлөгч Дик Чейни нар оролцсон байж болох уу? Пол Уолфоуиц болон Дональд Рамсфелд нарын Ж.Бушийн зөвлөхүүд Бин Ладентай хамтран зохион байгуулсан ч юмуу, эсвэл халдлага хийхийг нь зориудаар зөвшөөрсөн байж болох уу? Уг халдлагыг дотроосоо зохион байгуулсан гэх таамаглал ч бий. Yйл явдлын талаар зөрчилдөөнтэй зүйл олон бий. Тухайлбал, нэг барьцаалагдсан онгоц нь “Пентагон”-ыг мөргөөгүй юм бол “77 дугаар Нислэг” болон зорчигчид нь хаачсан болж таарах вэ? Магадгүй 1947 онд Нью-Мексикт шуурганд осолдож, сэг нь Охайогийн “Хангар 18” гэх газар руу ачигдсан гэх сансрын нисдэг биеттэй хамт байгаа юм болов уу? Ямартай ч халдлагын талаар одоо хүртэл учир нь үл ойлгогдох олон сэжиг таамаглал байсаар байна.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment