Tuesday, October 20, 2009

Дотоод мэдээ

Хүүхдийн парк 2010 оны зун нээгдэнэ
2009-10-13
Монгол хүүхэд багачууд бүтэн 3 жил хагасын хугацаанд тоглох газаргүй байлаа. Дэлгэр зуны улирал болон өөрсдийнхөө баяраар очих ч газаргүй, тоглох ч тоглоомгүйдээ гудамжны шороотой холилдон байгаа хүүхдийг хараад хэний ч сэтгэл өвдсөн бизээ. Тэгвэл хүүхдийн парк 2010 оны зун нээгдэх юм байна.Таны харж байгаа эдгээр тоглоомуудыг холбооны бүгд найрамдах герман, хонконг, мөн БНХАУ-с оруулж ирсэн. Ихэнхийг нь суурилуулчихаад байна. Нийтдээ 12 ширхэг галзуу хулгана, алсыг харагч гэх мэтийн томоохон тоглоомууд байгаа бол, ур чадварын буюу байг буудах, шатар, харваа гэх мэтийн 20 тэрчлэн 80 автомат тогтоом шинээр байгуулагдана гэсэн. Ер нь үндэсний соёл амралтын хүрээлэнгийн шинэчлэлийн ажил нь гурван үе шаттай төслийн хүрээнд хийгдэж байгаа. Төслийн нэгдүгээр үе шатанд дээрх үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтууд тусгагдсанаас гадна хөрс шинэчлэлийн ажлыг ч хийсэн. Тухайлбал амралтын хүрээлэнг 4 улиралд мөнх ногооноор нь байлгахын тулд 200 гаруй шилмүүс модыг суулгасан байна. Хүүхдийн паркыг дисней лэнд шиг болно гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа. Тэгвэл манай үндэсний соел амралтын хүрээлэн нь зөвхөн хүүхэд багачуудад зориулагдсан гэхээсээ илүү бүх насныханд зориулагдсан. Гэр бүлийн амралтын газар болно. Ирэх оны зун нээлтээ хийх юм байна.

No comments:

Post a Comment