Tuesday, October 20, 2009

Улс төр

Өнгөрсөн шөнийн 02 цагийн байдлаар нэр дэвшигч Д.Зоригт ялж байна...
Өчигдөр 22 цагт сонгуулийн санал хураалт өндөрлөж, намууд, бие даагчид сонгуулийн дүнг чих
даран хүлээж байсан. Шөнийн 00 цагийн үеэс эхний хэсгийн хороодын тооллогууд өндөрлөж, ажиглагч нарын мэдээллээр МАХН-аас нэр дэвшигч Зоригт ялж байгаа нь тодорхой болсон юм. Одоогоор сонгуулийн тооллогын албан ёсны дүн гараагүй байна. Шөнийн 02 цагийн үед МАХН-ын 23-н хэсгийн хороонд ажиллаж байгаа ажиглагч нараас эхний мэдээллүүд ирж нэр дэвшигч Зоригт ялж байгааг дуулгасан байна. Нийслэлийн намын хорооны үүдэнд мэдээлэл өгөхийг хүссэн сэтгүүлч нар хүлээж, дүн мэдээллүүд ар араасаа ирсээр байлаа. Энэ үеэр МАХН-ын нийслэлийн намын хорооны дарга Мөнхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр мөн сэтгүүлч Мянганбаяр Ардчилсан намаар орж, байр суурийг нь сонссон. Хэдийгээр Ардчилсан нам албан ёсоор мэдээлэл өгөөгүй ч нэр дэвшигч Бурмаа болон УИХ-ын гишүүн Энхболд нартай уулзаж, дараах тайлбарыг авлаа. Шөнийн 02 цагаас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн сувгаар олж авсан мэдээллээ дамжуулсан. Зоригт 60 орчим хувь, Бурмаа 30 гаруй хувийн саналтай гэж мэдээлсэн олон мэдээллийн хэрэгсэл байлаа. гэхдээ энэ бол эцсийн тоо биш. Нөхөн сонгуулийн 24-р тойргийн хорооноос албан ёсны мэдээллийг одоо ч гэсэн ирүүлээгүй байна. Энэ тухай мэдээллийг дараагийн мэдээллийн хөтөлбөрөөрөө хүргэх болно.

No comments:

Post a Comment