Tuesday, October 20, 2009

Мэдээ

Нийслэлд урдчилсан сэргийлэх бүхий л ажлыг хийж эхэллээ
Дэлхий нийтийг цочоосон Гахайн ханиад дэлхийн 100 оронд гарч 300 гаруй мянган хүн энэ өвчнөөр өвчилж, 400 орчим хүн эндээд байгаа. Тэгвэл өнөөдөр Гахайн ханиад монгол улсад гарсаныг мэргэжлийн байгуулагууд албан ёсоор мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын орлогч Баатарзориг нийслэлийн зарим газар, хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө. Дэлхий нийтийг цочоосон Гахайн ханиад монгол улсад гарсантай холбогдуулан өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч Баатарзориг Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газрын удирдлагуудыг цуглуулж цаг үеийн байдлаархи мэдээлэлийг сонсохын зэрэгцээ чиглэл чиглэлээр нь үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас өрхий эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлүүдэд онц байдал зарлаж ард иргэдийг гэрээр нь явж эмчилгээ, тандалтын ажлаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүнд тандалт явуулаад байна. Гахайн ханиад олон нийтийн газраас тусах магадлал харьцангуй өндөр байдаг. Тиймээс нийтийн тээврийн газраас бүх тээврийн хэрэгсэлдээ өнгөрсөн шөнөөс эхлэн ариутгал цэвэрлэгээний ажлыг явуулж эхэлсэн бол Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Улаанбаатар хотод орж, гарч байгаа иргэдэд хяналт явуулж эхэлжээ. Дэлхий дахиныг цочоогоод байгаа халдварт өвчин 1 сая хүн амтай Улаанбаатар хотод ороод ирчихсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Баатарзориг холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгсөн юм. Тэрээр үүрэг даалгавартаа эрүүл мэндийн байгуулагынхан ариутгал, урдчилсан сэргийлэх ажлыг явуулах хэрэгтэй. Боловсролын салбарынхан ирцийн бүртгэлийг сайтар явуулж хэн хэзээ хаачив, яагаад өвдөв гэдэг дээр анхаар, Соёл урлагийнхан олон нийтийг хамарсан аливаа нэгэн үйл ажиллагаанд сэрэмжлүүлэг сайтар хийж байхыг үүрэг болгосон юм. Халдварт өвчин туссан байх магадлалтай гэж байгаа хүмүүсийн хоёр нь ерөнхий боловсролын 97 дугаар сургуульд сурдаг хүүхдүүд байгаа. Тиймээс урьд шөнө мэргэжлийн байгуулага тус сургууль дээр очиж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Нийслэлийн 97 дугаар сургуульд 2000 орчим сурагч сурдаг. Сургуулийг нийтэд нь хаах бололцоо байхгүй, зөвхөн хэсэгчилсэн байдлаар эхний арга хэмжээ авах гэнэ. Дунд сургуулийн сурагчдаас авсан шинжилгээний хариу өнөө орой гарна. Харин нарийвчилсан шинжилгээ буюу Япон улс уруу явуулсан шинжилгээний хариу 10 сарын 19-нд эцэслэн гарна.

No comments:

Post a Comment