Wednesday, October 21, 2009

Төрсөн жилийн зурхай

Морь

Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой.
Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно. Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.

Хонь

Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно. Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг.



Бич

Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг.

No comments:

Post a Comment