Tuesday, October 20, 2009

Кофе зөнөглөх явдлаас хамгаалахгүй

Финляндын Хельсинкийн Их Сургуулийн эрдэмтэдийн үзэж байгаагаар, кофе нь хөгширч буй хүний тархийг оюун ухааны хомсдол болон зөнөгрөх явдлаас сэргийлж чадахгүй гэнэ. Тэдний судалгаагаар энэ нь батлагдсан байна. Судалгааны явцдаа тэд 2606 ихэр хүмүүсийн талаар
мэдээлэл цуглуулж судласан байна. Тэдний уух дуртай сэргээш ундаа, нийгмийн гарал байдал, эрүүл мэндийн байдал зэргийг судлажээ. Судалгааг авах эхэн үед судалгаанд хамрагсдын дундаж нас 50 байв. Эрэгтэйчүүдийн 75%, эмэгтэйчүүдийн 83% нь өдөрт дунджаар 3-аас дээш аяга кофе хэрэглэж байв. Зөвхөн эрэтэйчүүдийн 4%, эмэгтэйчүүдийн 1% нь кофе ер хэрэглэдэггүй байв. Эдгээр хүмүүсийг 74 нас хүрхэд нь утсаар ярилцлага авчээ. Нас ахих тусам тэдний ой санамж нь кофе хир хэрэглэсэнээс үл шалтгаалан муудсан байлаа.
Харин АНУ-ын Флоридын Их сургуулийн эрдэмтэд яг эсрэг үзэлтэй байна. Тэдний үзэж байгаагаар, өдөрт 5 аяга кофе уувал Альцгеймерын өвчлөлтай хүмүүсийн санах ойн асуудлыг шийдэж болно гэнэ. Үүнийг хулгана дээр туршсан байна. Эрдэмтэдийн үгээр, кофеин нь хөгшрөлтийн зөнөглөх явдлыг үүсэхэд нөлөөлдөг бета-амилоид гэдэг уураг ялгаруулахыг саармагжуулдаг байна.

No comments:

Post a Comment