Tuesday, October 20, 2009

“Үхлийн ус”-ны нууц тайлагдав.

Хүчтэй, туршлагатай далайн сэлэгчид дараахь зүйлийг ярьдаг: ямар нэгэн зүйл (хэн нэгэн ч юм уу) тэднийг усанд хөдлөгөхгүй болгодог гэнэ. Үүнийг үхлийн “далайн чөтгөр” , “үхлийн ус”гэж дээрээс нэрлэж ирсэн. Одоо эрдэмтэд энэхүү “үхлийн ус”-ны нууцыг тайлж чадав.

Энэхүү сонин үзэгдлийг анх 19-р зууны сүүл үед нээсэн байна. Ямар нэгэн хүч далайн онгоцыг хөдөлгөөнгүй болгож тушдаг байна. Тухайлбал, 1893 онд иймэрхүү үзэгдэлтэй Норвегийн нэрт судлаач, аялагч Фритьоф Нансен учирчээ. Энэ судлаач анх “үхлийн ус” гэдэг нэр томъёог гаргасан байна.
Харин өнөө үед энэхүү үзэгдлийн нууцыг Францын эрдэмтэд тайлав. Усан онгоцыг хөдөлгөөнгүй болгодог шалтгаан гэвэл нууцмал долгиолсон давалгаа байдаг байна. Энэхүү давалгааг далайн усны давасжилтын, тэгвэл мэдээж нягтралын, олон үе дээр явж байгаа усан онгоц өөрөө үүсгэдэг байна. Үүнийг туршилтаар харуулвал: 3 литрийн саванд өөр өөр давсжилтай, нягтралтай усаар давхрага болгон дүүргэжээ. Давхаргуудыг ялгахын тулд өнгөөр ялгаж өгсөн байна. Усны гадаргуу дээр тоглоомон оноц хөвүүлж түүнийг хүчээр татав. Усны гадаргуу хархад тогтуун, тайван байгаа мөртлөө усан онгоц нуугдмал давалгаатай учирмагц хөдөлгөөн нь саарч татхад хүч орж байв. Нуугдмал давалгаа үүсэх механизм нь маш энгийн. Усны дараах түвшний үе нь онгоц явж буй үе рүү татагдан орж өөр өөр давсжилтай усны үеүүдийн зааг дээр давалгаа үүсдэг байна. Энэхүү давалгааны хүч нь онгоцны явах хурдаас шалтгаалж хурд их байх тусам давалгаа ихсдэг байна. Энэхүү давалгаа нь онгоцыг гүйцэн очиж онгоцны хананд ойдог байна. Энэхүү “үхмлийн ус” нь маш хүчтэй байж болох ба онгоцны хурдыг 80% хүртэл сааруулах чадвартай гэнэ. Яг иймэрхүү зүйл далайд сэлэгддэд тохиолддог. Үүнийг ч бас туршилтаар батласан.
Тиймээс “үхлийн ус” нь цаг агаар сайхан байсан ч туршлагатай сэлэгч болон усан онгоц үхэж сүйрэх бас нэгэн шалтгаан нь болдог байна.

No comments:

Post a Comment