Wednesday, October 21, 2009

Хамгийн аз жаргалтайд тооцогддог мэргэжлүүд

Хүний сэтгэл зүй өөр өөр ч хүсэл сонирхол нь ангилал ангилалдаа ижил төстөй байдаг байна. Жишээлэхэд: Мэргэжилдээ дуртай дургүй, сэтгэл хангалуун хангалуун биш хүмүүсийн ялгааг гарагахад тийм ч хүндрэлтэй биш. Тиймээс Америкийн нийгэм судлаачид 27 мянга гаруй иргэдийг оролцуулж хамгийн сайхан мэргэжлийг тодруулжээ.
Сайхан мэргэжил нь эзэндээ аз жаргал авчирч, vргэлж сэтгэл ханамжийн баталгаа өгдөг байх ёстой. “Хvмvvсийн сэтгэлд хvрсэн ихэнх мэргэжил голдуу халамж анхааралтай холбоотой багшлах, бусдын эрхийг хамгаалах зэрэг байдаг байна.

Судалгаанд хамрагдагсдын 47 хувь нь ажилдаа сэтгэл хангалуун гэсэн бол 33 хувь нь ажлын байрандаа аз жаргалтай байдаг гэжээ. Мэргэжилтнvvдийн дотроос мэргэжилдээ хамгийн хайртай хvмvvсээр шашны номлогчид тодорчээ. Тэдний 87 хувь нь энэ “мэргэжил”-дээ сэтгэл дvvрэн байдаг гэсэн аж. Тэгвэл хоёрдугаар байранд гал сөнөөгчид 80 хувь, физик эмчилгээний эмч нар 78 хувиар тус бvр жагсчээ. Удаалаад зохиолчид 74, мэргэжилтнvvдтэй ажилладаг багш нар 70, ердийн багш нар 69, зураач, барималчилд 67, сэтгэл судлаачид 67, санхvv, аюулгvй байдлын салбарт ажиллагсад 65 хувийн ажилдаа сэтгэл хангамжтай гэнэ. Харин цагдаа, сувилагч, нягтлан бодогч, сэтгvvлчид ажилдаа 50 хувийн сэтгэл хангалуун байдаг аж.

Хүссэн хүсээгүй хийхэд хүргэдэг мэргэжлүүд:

Харин хvссэн хvсээгvй хийхээс өөр аргагvй сэтгэгдэлтэй ажилладаг мэргэжилтнvvдэд хар ажилчин байдаг.
Мөн хувцас, бэлэн барааны худалдагч, төрөл бүрийн эд зүйлсийн савлагч, барилгын туслах ажилчин болох дээвэр засагч, бүх нэр төрлийн бараа дэлгүүр, албан газрын кассчин, тавилгын худалдагч, зөөгч бармен нар, ачигч, vйлчлэгч нар багтжээ.

No comments:

Post a Comment