Tuesday, October 20, 2009

Чөлөөт цаг

ЗУЛ САР
Өнөөдөр дэлхийн католик шашинтай улс орон ард түмнүүд Зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр манай гариг дээр ойролцоогоор 1 милиард 110 сая католик шашинтнууд амьдардаг гэсэн тооцоо гараад байгаа бөгөөд өнөөдөр тэдний хувьд жилийн хамгийн чухал өдөр болох Зул сарын баяр нь тохиож байгаа юм. Эдгээр Баярын арга хэмжээнүүдээс хамгийн гол гэж хэлж болох нь өнөөдөр Иисуус Христын мэндэлсэн Израйлийн Вифлеем хот, нөгөө нэг нь Католик ертөнцийн зүрх нь болсон Ватикан улсад болсон ёслолын арга хэмжээ байлаа. Зул сарын баярыг нээсний бэлэгдэл болгож, Ромын Пап лам 6-р Бэнэдикт уламжлалт лаагаа асааж, өөрийн өргөөнийхөө цонхон дээр байрлуулна. Дараа нь Гэгээн Петрийн сүмд сүсэгтэн олон залбиралаа үйлдэнэ. Ингээд пап лам 6-р Бэнэдикт Христийн шашинтнуудад хандан үг хэлдэг байна. Ийсүс христ мэндэлсэн гэж яригддаг Израйлийн Вифлеем хотод болсон арга хэмжээнд, ердөө 70 орчим итгэгчид хүрэлцэн ирсэн байв. Тэдний этргүүн эгнээнд , Палестины өөртөө засах улсын ерөнхийлөгч Махуд Аббас байсан бөгөөд тэрээр католик шашшинтнууд сүмийн дууллаа дуулж байхад, Аллах тэнгэртээ залбирч, Палестины ард түмэндээ эрх чөлөө тусгаар тогтнолыг олж өгөхийг хүсч байгаа харагдав. Энэ өдөр Израйлийн энэ жижигхээн хот бүхэлдээ барууныхны хөлд дарагдсан гэж хэлж болно. Энд Европоос Америкаас ирсэн католик шашинтнууд гудамж талбайд баярын жагсаал хийж, хор дуу дуулж байна. Зул сарын баярын салшгүй нэг хэсэг бол уран баримал. Тодруулж хэлэхийн бол, энэ баяараар, католик шашинтай ард түмний хот болгоны гол талбайд Есүс христ хорвоод мэндэлж байгааг харуулсан баримлыг тавьдаг байна. Литви улсад л гэхэд энэ баримлыг бяслагаар урласан бол , Мексикчүүд редискээр хийдэг уламжлалтай гэнэ. Ер нь Латин Америкийн улс орнуудад зул сарын баярыг маш дуу шуутай тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Саяхан явуулсан социологийн судалганаас харахад, жилд ганц удаа болдог энэ баярыг Европчуудын 8 хүний нэг нь цэвэр шашны баяр гэж хүлээж авдаг бол, үлдсэн хэсэг нь энэ баяраар хөгжилдөн баярлаж, ойр дотныхондоо бэлэг өгөх мөч гэж боддог гэсэн дүгнэль гарчээ. Харин Үнэн алдартны шашинтнууд Есүс христийг 1-р сарын 7-ноос 8нд шилжих шөнө мэндэлсэн гэж үздэг учир, энэ өдөр ихээхэн ач холбогдол өгч баяраа тэмдэглэдэг юм байна. Тэгвэл энэ баярыг манай хойд хөрш ОХУ-д хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь манай үзэгчдэд бас сонин байх. Өнөөдөр Москва хотын Гэгээн Маригийн сүмд, католик шашинтнууд залбирал үлдлээ. Энэ арга хэмжээг СантПетербургийн шашны семинарын эрхлэгч Паоло Пецци удирдан явуулсан байна. Хэвий зул сарын баяр ажлын өдрүүдэд болж байгаа ч олон мянган хүн энэ арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
Хэвлэх
483 уншигдсан

No comments:

Post a Comment