Tuesday, October 20, 2009

Эрчүүдийн булан

Хүүхнүүдийг эргүүлэхдээ гаргаж болохгүй алдаанууд [ 2009.09.28 ]

Хүүхнүүдийг араасаа хуйлруулан дагуулдаг эрчүүд байдаг. Тэдний энэ авьяасыг хараад атаархаж суудаг эрчүүд ч бас байдаг. Гэтэл эдгээр эрчүүдийн аль аль нь ч доорх алдааг байнга гаргадаг байна. Жишээ нь:- Нүдэндээ зүүсэн хар шилээ авдаггүй. Гэтэл хүүхнүүд хүний нүд рүү харж ярилцах дуртай байдаг.- Чихэвчээ зүүчхээд юм ярих гээд байдаг. Үнэндээ хүний яриаг сонсоогүй байж хүнтэй юугаа ч ярих билээ. Энэ нь цаад бүсгүйгээ үл хүндэтгэж буй хэрэг юм.- Эмэгтэйдээ дэндүү ойртож суудаг. Ямар ч хүн танихгүй хүний амьсгалыг нүүрэн дээрээ шахуу мэдрэхийг хүсдэггүй шүү дээ.- Сэтгэл татам сайхан зүйл ярихын оронд элдэв онигоо ярьж баясдаг. Дөнгөж танилцаж байгаа үедээ хүүхнүүд марзан үг яриа сонсох дургүй байдаг.- Эд хөрөнгөөрөө гайхуулдаг. Унасан машин ч юмуу, эсвэл өмссөн хувцасныхаа үнэ цэнээ хэлж гайхуулах нь эр хүний хамгийн муу зан төдийгүй сагсуу зан нь хүүхнүүдийн хамгийн дургүй зүйл шүү дээ.- Хэтэрхий олон зүйл чалчдаг. Танилцаж буй хүүхэндээ ярих зав чөлөө өгөлгүй хэт мэдэмхийрдэг.- Юм ярихдаа нүүрээ буруулдаг. Энэ нь хүүхнүүдэд төдийгүй эрчүүдэд ч таалагддаггүй. Бүсгүй хүнийг өөртөө татахад хамгийн чухал нь харц, тэр тусмаа сэтгэл татам сайхан инээмсэглэл юм шүү гэдгийг мартаж болохгүй.

No comments:

Post a Comment