DESOFT студи-ээс зохион байгуулдаг “Miss World Mongolia” тэмцээний тэргүүн мисс Ганхуяг овогтой Оюунгэрэл нь 2007 оны 07-р сарын 10-наас 08-р сарын 08-ыг хүртэл Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан “Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан ” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран “
Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэсэн нэр хүнд бүхий шагналыг хүртээд байгаа билээ. Энэхүү шагналыг хүртсэнээр тус тэмцээний 1,5 тэрбум гаруй үзэгчдэд Монгол улсаа таниулан сурталчилсан болон Монголын гоо бүсгүйчүүдийн олон улс дахь нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болсон гэж үзэж байна.
Miss tourism queen international 2007 тэмцээний final-ийн тэмцээн Хятадын Хенан мужын Ченгжоу хотод болж дууслаа. Ингээд Miss tourism queen international 2007 тэмцээний титмийг Оросын мисс Ольга Зарубина, 1-р байрыг Тайландын мисс Vasana Wongbuntree, 2-р байрыг Fernanda de Noronho-ийн мисс Tamara Almeida, 3-р байрыг АНУ-ын мисс Eve Maciel, 4-р байрыг Trinidad and Tobago, Домингон, Киргизстан, Чех, Курасова, Конг гэсэн орнууд шилдэг 10-т үлдлээ. Манай орон энэ тэмцээнээс “Азийн Хатан Хаан” гэсэн нэр хүндтэй шагналыг хүлээж авлаа. Ази тивийн хатан хаанаар Монгол мисс Г.Оюунгэрэл, Европ тивийн хатан хаанаар Bosnia and Herzegovina, Арлын орнуудын хатан хаанааар Австрали, Африк тивийн хатан хаанаар Камерүүн, Америк тивийн хатьан хаанаар Доминикон улсын мисс тус тус шалгарлаа.
Мөн тусгай номинацуудад шилдэг инээмсэглэлийг Хятадын мисс Ma Wei, авъяас миссийг Курасовагийн мисс Shadee Braun, нөхөрсөг миссээр Сомалийн мисс Аниса Абдулахи, Хамгийн шилдэг үдшийн даашинзтай бүсгүйгээр Пүртэ Рикогийн мисс Ума Блазни, Австралийн мисс Amy Jane Sutton, хамгийн сайхан биетэй бүсгүй зэрэг шагналуудыг авлаа. Тэмцээн дууссан ч таван тивийн мисс мөн шилдэг 10 мисс хамтдаа 7 хоног зохион байгуулагчдын үйл ажиллагаанд оролцох юм байна. Тэмцээний эргэн тойронд тэмцээн шударга бус болсон тухай яриа их гарч байлаа. Тэмцээний ялагчыг зарлах тэр мөч олон хүнийг догдлуулж, олон ч хүнийг гайхшрууллаа.
Тэмцээний явцад хэвлэл мэдээллийнхэн санал асуулга явуулж шилдэг 10-ыг шалгаруулж байсан. Харин энэ 10-т багтаагүй миссүүд тодорч хэний ч санаанд оромгүй Мисс ялагч болсонд зарим хүмүүс сэтгэл дундуур байлаа. Хамгийн сүүлчийн мөчид бүгд Курасовагийн миссийг гаоцаагүй ялагч болсонд тооцон Курасова гэж орилолдож байтал Оросын Миссийг зарлаж танхим дүүрэн хүмүүсийг гайхшрууллаа. Манай Монголын миссийн хувьд урьдчилсан шалгаруулалтаар эхний аравт багтаж явсан. Дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгарсан “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэсэн нэр хүнд бүхий шагналыг хүртсэн Г.Оюунгэрэлдээ амжилт хүсэе!
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment