Эрэгтэй хүн хувцаслахдаа биеийн порпорци алдагдахаас зайлсхийх ёстой!
Эрэгтэй хүн хувцаслахдаа эмэгтэй хүнийг бодвол нэг их гоёл, чимэг шаарддаггүй. Чанартай материал, биед таарч тохирсон загвар хийц хоёр л эрчүүдийг сайхан харагдуулдаг. Гэхдээ дор дурдсан онцлог зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:-Намхан эрэгтэй хүн хэтэрхий богино пальто өмсөх нь тохиромжгүй.-Мөн гутал сонгохдоо өсгийг нь 2-3 сантиметрээс илүүгүй байлгахад болно. Хэрэв намхан хүн өндөр өсгийтэй гутал өмсвөл биеийн ерөнхий пропорци алдагдаж зохисгүй харагддаг.-Хүрэм оодойх, пиджак хэлхийх, хэт тогдойхоос зайлсхийж байх нь зүйтэй.-Цээж бөгтөр, мөр хавчиг харчуул нилээд тавиу хийцийн пиджак, тавиу уужим хүрэм өмсвөл зохино.-Хөл майга бол нарийн шуумагтай өмд бүү өмсөөрэй.-Намхан нуруутай хүн өөр өөр өнгийн өмд, хүрэм өмсвөл улам намхан харагддаг.-Туранхай эрчүүдэд дээд хэсгээрээ нарийхан, жадгар өмд зохидоггүй.-Туранхай хүн зуны цагт цамцныхаа гадуур нимгэн пиджак, хүрэм өмсвөл илүү аятайхан харагдана.-Өндөр туранхай эрчүүд хэт урт пиджак өмсөж болохгүй.-Хэт богино пиджак өмсөх нь ч зохисгүй.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment