Дэлхийн хүн бүрийн өөрсдийн иргэн хүн мөн гэж өөрийгөө мэдүүлэх нэг зэвсэг нь “иргэн үнэмлэх” байдаг. Монгол улс түүхийн жимээр явахдаа хоёр удаа иргэний үнэмлэхээ сольж байсан. Тэгвэл одоо байгаа үнэмлэхээ шинэчлэн солихоор болоод байгааа аж.
Улаан паспортынхоо үеийг өнгөрөөж пластик жижиг үнэмлэхийг хэрэглээд нэг их хугацаа өнгөрөөгүй л байгаа. Үнэмлэх шинэчлэгдсэн цагаас одоог хүртэл үнэмлэхээ аваагүй олон хүн байгаа. Мөн хаяж, гээж үрэгдүүлсэн хүмүүс шинээр гаргуулахаар бүртгүүлчихсэн байгаа. Ер нь үнэмлэхтэй холбоотой асуудал их төвөгтөй. Нарийн ажил байдаг.
Монгол улсын иргэн мөн гэдгийг нь батлах ганц баримт нь болохоор хүмүүс амь шигээ л хайрлаж явдаг. Тэгвэл одоо шинэ үнэмлэхтэй болох асуудал яригдаж эхэллээ. Энэ удаагийн үнэмлэх орчин үеийн нүүр царайг илтгэсэн тэс өөр үнэмлэх байх болно гэж холбогдох газрууд нь ярьж байна. Тухайн иргэний бүх талын мэдээллийг багтаасан цахим үнэмлэх байх аж. Энэ нь үнэхээр хэрэгжиж чадвал Монгол улс мэдээлэл технологийн эрин энэ үетэй нэг алхамаар зэрэгцэн хөл тавина гэсэн үг.
No comments:
Post a Comment