Tuesday, October 20, 2009

Таны мэдлэгт

Ажил эрж хайхдаа... [ 2009.10.20 ]

- Ажлын зар, мэдээллээс өөртөө хэрэгтэйг сонгож, хаяг байршил, холбоо барих утасыг бичиж
бай.- Зөвхөн утсаар ярьж хязгаарлах хэрэггүй. Биечлэн уулзах нь хүнд бас өөр сэтгэгдэл (эерэг) төрүүлдэг.-Та тухайн шаардлаганд нь нийцэх байлаа ч хариу утас хүлээх нь цаг хугацаа алдахын гарз шүү.-Танаас өөр тус местэнд өрсөлдөх хүмүүс байгааг бүү март.- Анкет бөглөх үедээ өөрийн сайн чанаруудыг илүү сайн тодотгож бич.- Ярилцлагын үед өмнөх ажил олгогчийн талаар сөрөг дүгнэлт хийхээс зайлсхий.- Учир нь таныг хамт олонтойгоо эв зүйгээ олж чаддаггүй, хэрүүл маргаан дэгдээж явдаг хүн гэж дүгнэх болно.- Таны өргөдөл, хүсэлт тодорхойлолт, мэдээлэл зэрэг нь ажил хайж буй бусад хүмүүсийнхээс ялгарч байх ёстой шүү.- Жишээ нь ажил хайж байх хугацаандаа та англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулсан, ийм тийм курст явсан гэж бичиж болно.- Энэ бүхэн ажил олгогчийг зүгээс таны хичээл зүтгэлийг тань үнэлэхэд тус болно.- Эцэст нь хэлэхэд, цалин хөлсний тухай асуух нь даруу биш гэдэг ч энэ талын мэдээлэлтэй байх нь чухал шүү.- Ярилцлагын уур амьсгал ерөнхийдөө эерэг боловч тойруу замаар, санамсаргүй байдлаар ч юмуу энэ тухай мэдчих нь зөв.

No comments:

Post a Comment