Энэ удаа бид муу, сайн энергитэй хүн гэж хэнийг хэлэх, ер нь хүн болгонд байдаг энэ энергиэ хэрхэн мэдэх, мэлсэнийхээ дараа бусадтай яаж нөхөрлөх, эс нөхөрлөх талаар ярилцъя. Хүмүүс бид заримдаа сайн таньж мэдэхгүй хүнтэй хэдэн цаг ч хамаагүй хамаг байдгаа дэлгэж ханатлаа ярьсны дараа сэтгэл санаа онгойж тэнийдэг.
Гэтэл сайн таньдаг зарим хүнтэй ойр зуурын хэдэн үг сольсны дараа юм ярилцахаас дургүй хүрч, тэр ч байтугай сэтгэл тавгүй оргиж, бушуухан салахын түүс болдог.
Ийм хоёр янзын "хэв шинжийг" сэтгэл-зүйчид нэрлэхдээ өнөөх "сайн энергитэй" хүнийг "бэлэглэгч", мууг нь "сорогч" хэмээн товчхоноор нэрлэжээ. "Бэлэглэгч" гэдэг нь бусдзд сайн энерги өгдөг, тиим хүнтэй дотно байхад сайхан. "Сорогч" гэдэг нь хажуу дахь хүнийхээ хамаг сайн энергийг сорж авдаг. Ийм хүн бусдад гай тарьдаг. Сэтгэл санааг үймүүлдэг гээд олон муу шинжтэй байдаг.
Эрч гэдэг нь хүч чадал, эрчим, шийд, шургуу гэсэн утгаараа ч энергитэй дүйж бичих, ярихад нь товчхон амар юм гэж бодоод эрч гэдэг нэр томъёо хэрэглэе. Ямар ч үндэстэн ястны хүн сайн муу эрчийг ноход үнэр анддаггүй шиг ялгаж салгаж мэдэрдэг. Гэхдээ зарим нь муу эрчээс холдохыг хичээдэг, зарим нь өөрөө анзааралгүй муу эрчийг хариулах байтугай, эрхшээлд нь ордог. үүний жишээ гэвэл урсгал зөөлөн ааштай эхнэр амин хувиа хичээдэг нөхрийнхөө, дуулгавартай ажилчин, ажилтан дураараа авирладаг даргынхаа, номхон зөөлөн худалдан авагч их зантай дээрэнгүй худалдагчийн атганд орж хүлцэнгүй явдаг. Анагаахын эрдэмтэн мэргэд ямар ч хүн далдын эрчтэй, түүнийг биологчид "сэтгэлзүйн эрч" гэж нэрлээд дээр дурьдсанчлан муу эрчтэйг нь "сорогч", сайныгнь "бэлэглэгч" хэмээн нэрлэдэг болжээ.
Онош, шинж тэмдэг
"Сорогч" эрчтэй хүний эрхшээлд орсон эсэхээ мэдэх амархан онош, шинж тэмдэг байдаг. Үүнд та ямар ч учир шалтгаангүйгээр биеэ голж, өөрийгөө зөнд нь орхиж, гэнэтхэн арчаагүй, өөдгүй амьтан гэж өөрийгөө үздэг, сэтгэлээр унадаг болчихвол та "эрч сорогч" хүний золиос болсон, тийм хүнтэй байнга харилцдагийн гай барцад гэж үзэх ёстой. Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн тооцсоноор сүүлийн 10 жилд дэлхийд хүний эрч хүчийг "сорогчдын" /өөрөөр хэлбэл, муу эрчтэй/ тоо эрч хүч өгдөг, сайн эрчтэй "бэлэглэгчдийн" тооноос гурав дахин нэмэгджээ. Иймд "сорогчид" гэж хэн болохыг хүн болгон сайн мэдэж авах нь чухал болоод байна.
"Сорогчид" хэдэн янз байдаг вэ?
Хүний сайн эрчийг "сорогчидтой" ойртож харилцсаны дараа хүмүүс бид тав тух алдаж, сэтгэл санаа хоёрдож, уруу дорой болж, хуучин байдгаасаа хувирч, газар ширтэн уруу царайлж, тамир тэнхээ тасарч, шондоо тулж, толгойгоо даахгүй, нүднээс гарч товчхон хэлбэл, туйлдаж гүйцдэг. Хэрэв хүн биеэ сайн анзаарч, ажигладаг бол дараахь маягийн хүмүүрээс зай барьж холхон явбал сайн гэж сэтгэлзүйчид зөвлөжээ.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment