Tuesday, October 20, 2009

Гэр ахуйн Зөвөлгөө

Дулаан орон гэр ядаж тохь тухтай

Дулаан гэр ядаж л тохь тухтай байдаг гэдэг. Иймд өвөлд бэлдэж, орон байраа дулаалах нь хүн
бүхний хийх ёстой ажил. Хэрэв сайн дулаалахгүй бол гэрийн дулааны гуравны хоёр нь цонхоор, гуравны нэг нь орох хаалгаар гадагшилдаг аж. Иймээс орон гэрээ дулаан байлгахад чинь зориулж хэдэн зөвлөгөө өгье. -Цонхны шил чинь хагарсан, цав суусан, эсвэл эвлүүлж хийсэн бол даруйхан солих хэрэгтэй.-Цонхны замаск ховхорсон эсэхийг шалгаад унасан хэсэгт нь дахин замаск хий.-Цонхны рам гажсан эсэхийг шалга. Салхивч гүйцэд хаагдах ёстой шүү.-Цонхоо дулаалахын өмнө тоос, шороог сайн арчиж угаах нь зүйтэй.-Хаалгаа дулаалахын өмнө сайн хаагдаж байгаа эсэхийг заавал шалгаж үзээрэй.-Хаалганы нугасыг шалгаж гажсан бол гажааг заавал гарга.-Хаалга гүйцэд хаагдаж байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Цоожны нүхийг далдалж юм өлгөсөн ч болно. Жавар гэдэг тэвнийн чинээ нүхээр ч ордог гэдэг.-Хаалгаа тойруулан дулаалгын материал нааж өгвөл дулаан алдах нь багасна. Гэрийн дулааныг ингэж зохицуулж болно.

No comments:

Post a Comment