Wednesday, October 21, 2009

Эрүүл байя гэвэл өвчингүй байхаас гадна

Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй оюун санаа, нийгэм, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэсэн байдаг. Ийм учраас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд өвчлөлийг бууруулахаас гадна нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй.
Эрүүл мэндэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд эдгээр нь сайн муу хоёр талтай байдаг.Орчны эрүүл ахуйн асуудалд дараах зүйлс хамрагдана

- нар
- ус
- агаар
- хөрс
- ажлын байр
- гэр орон
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс дотор орчны хүчин зүйлс

Хүний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг бол эрүүл энх урт удаан наслах мөрөөдөл байсаар ирсэн, байх ч болно. Бидний эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйлсийн нэг бол бидний амьдран байгаа орчин түүний нөлөөлөл юм. Бараг 15-20% эзэлдэг. Хүрээлэн байгаа орчны тухай ярихдаа хүмүүс бид өөрсөдөө орчиндоо нөлөөлж энэ нөлөөллийнхөө хариуг хүртэж байдгаа заримдаа ч гэсэн санахад илүүдэхгүй. Цэвэр орчин өвчин тархахаас сэргийлэхээс гадна бидний сэтгэл санааг өөдрөг сайхан, урам зоригтой байхад нөлөөлдөг. Цэвэр цэмцгэр орчинд амьдрахад бичил биетнээр үүсгэгддэг халдварт өвчний өвчлөл ч буурдаг байна.

No comments:

Post a Comment