Tuesday, October 20, 2009

Австралид галт тэрэгэн дор унасан хүүхэд амьд гарав

6 сартай хүүтэй хүүхдийн тэрэг мултран ирж явсан галт тэрэг доогуур орсон ч хүү амьд үлдэв гэж The Herald Sun мэдээлэв. Энэ явдлыгхаруулсан видеобичлэг хийгдсэн байна. Хэрэг Эшбертон станци дээр 10-р сарын 15-ны өдөр болжээ.
Тэрэг түрж явсан хүүгийн ээж тэрэгний бариулаас гараа салгах тэр мөчид тэрэг аажим гулссаар төмөр зам руу унасан байна. Тэрэг унах тэр үед ээж нь анзаарсан байна. Яг энэ үед тэргийг буудалд ирсэн галт тэрэг дайрчээ. Галт тэрэгний хурд 35 км/цаг байсан ба хүүхэдтэй тэргийг 30 метр шахам чирж явсан байна. Аз болоход хүү амьд бас онц гэмтээгүй, бага зэрэг шархтай үлджээ. Хүүг аварсан гол зүйл нь хүү тэрэг дотроо хамгаалалтын бүстэй байсан явдал гэнэ. Мөн галт тэрэг хурдаа сааруулж байсан явдал бас нөлөөтэй. Цагдаа нар хүүхдийн тэрэг яагаад галт тэрэг доогуур оров гэдгийг нарийвчлан шалгаж байна. Харин галт тэрэгний машинистэд сэтгэлзүйн тусламж шаардлагатай болсон гэнэ.

No comments:

Post a Comment