Tuesday, October 20, 2009

Япон нь амиа хорлолтын тоогоор дэлхийд тэргүүлдэг

Японы төмөр замын томоохон компани JR East нь цэнхэр өнгийн тусгай гэрлэн диодыг Токио хотын метроны станцууд дээр суурилуулсан байна. Ингэснээр хотын метронд амиа хорлох явдлыг багасгах зорилготой гэнэ. Цэнхэр өнгө нь хүний нүдэнд тусахдаа зөөлөн тэгээд бас тайвшруулах үйлчлэлтэй гэнэ.
Гэрлэн диходыг 7 станц дээр суурилуулаад байгаа ба энэ гэрэл нь өглөөнөөс шөнө хүртэл, хамгийн сүүлийн галт тэрэг зогсох хүртэл ажиллах юм. Энэ жилийн сүүл хүртэл нийтдээ 29 станцыг “гэрэлтүүлэх”-ээр төлөвлөж байгаа гэнэ.
Япон нь хөгжилтэй орнууд дотор 100 мянган хүнд ноогдох амиа хорлолтын тоогоор дэлхийд тэргүүлдэг байна. Жилдээ 100 гаруй япон хүн галт тэргэн дор орж амиа хорлодог байна. “Яманотэ” шугамын дагуу амиа хорлох байдал сүүлийн 3 жилд бараг 2 дахин буюу 9-өөс 19 хүртлээ ихэссэн байна.
АНУ-д ч амиа хорлох явдал бас чухал асуудал болоод байгаа. Жилд 8 сая хүн амиа хорлох тухай бодоод авдаг гэсэн улсын судалгаа бий. Жил болгон 32 мянган хүн амиа хорлон нас бардаг байна. Амиа хорлогсдын ихэнх нь ямар нэгэн сэтгэцийн өөрчлөлтөнд оруулдаг бодис хэрэглэдэг байна. Мөн 18-25 насны залуучууд хамгийн их амиа хорлох хандлагатай гэнэ.

No comments:

Post a Comment