Монголын уран бүтээлчид Парис хотноо уран зургийн үзэсгэлэнгээ нээжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Францын Монгол судлаач, эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүд, тус улсад сурч ажиллаж байгаа монгол иргэд оролцжээ.
Үзэсгэлэнг БНФУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Францын "Autour de la Lettre" нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан байна.
Зураач Ц.Цэгмид, Б.Баярт-Од, С.Тамир нарын “Монголын өнгө” үзэсгэлэн өчигдөр нээгдсэн бөгөөд тэдний бүтээл Парис хотынхны нүдийг хужирлажээ. Энэхүү үзэсгэлэнд дээрх уран бүтээлчдийн монголын уламжлалт болон орчин үеийн арга хэлбэрээр зурсан зургууд, мөн монгол уран бичлэгийн сод гайхамшигийг харуулсан гурван өөр төрлийн бүтээл дэлгэн тавигдсан нь олны анхаарлыг татжээ.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment