Wednesday, October 21, 2009

Эрүүл мэнддээ ашигтайгаар цаг нөхцөөх 4 арга

Бидний ихэнхд заримдаа юу хийхээ мэдэхгүй гиюүрэх үе гардаг даа. Энэ үедээ өөрийн эрүүл мэнддээ ашигтайгаар цагаа нөхцөөх дараа дөрвөн аргыг санал болгож байна.

1. Сэрүүн зүүдлэх буюу төсөөлөх
Оройн хоолондоо юу идэх, оройн уулзалтыг хэрхэн өнгөрөх болон хэтийн мөрөөдлийнхөө талаар төсөөлөх нь хүний уураг тархинд басгүй сайн нөлөөтэй гэж байна даа. Чухамдаа бидний тархи нэг хэвийн сэтгэлгээнээсээ хальж, биднийг тэс өөр ертөнцөд аваачиж, тархийг гойд амраахаас гадна, сэтгэл сэргээдэг байна.

2. Зүүрмэглэх
Хүн өдөрт хэсэг зуур заавал дуг хийх эсвэл зүүрмэглээд авах хэрэгтэй байдаг байна. Энэ нь бидний нүд болон тархи, сэтгэл санаанд сайн нөлөөтэй. Өдөр 20-30 минут дуг хийгээд авахад хүний бие эрч хүчээр сэлбэгдэж, яг л сайн унтаж амраад өглөө босч буй мэт эрч хүчийг өгдөг байна. Хэрэв 20-30 минут их гэж үзвэл наад зах нь 10 минут байхад ч хангалттай гэнэ. Түүнчлэн өдрийн турш ажиллаж суухдаа 1-2 цагийн давтамжтай заавал нүдээ нэг сайн аниад, жаахан амасхийх хэрэгтэй байдаг байна.

3. Заримдаа замбараагүйдэл хэрэгтэй
Эрүүл мэнддээ тустайгаар цагаа үрэх нэгэн арга бол замбараагүйдэл. Сонирхолтой нь та бид өдөр ажил дээр ямар нэгэн зүйлээ хайх нь бас нүд болон тархинд амралт болдог гэнэ. Та түлхүүрч юм уу, ямар нэгэн бичиг хайж байгаад олох мэрдэмж нэлээд сонирхолтой сэргэг өөрчлөлтийг хүний биед өгдөг байна. Ялимгүй замбаагүйдэл бас л бидэнд ашигтай байна.

4. Хов жив ярих
Энэ тал дээр хүүхнүүд нэлээд гаршсан байдаг. Үнэхээр тэд ингэж ярьдаг тулдаа элдэв стресснээс зарим талаараа ангид явдаг байна. Гэхдээ үүнийг хов жив гэх үгээр бус харилцан яриа гэдэг утгаар нь ойлговол зүгээр юм. Эрдэмтэд саяхан хүн өдөрт 10 -дээш минут хүмүүстэй харилцан ярих нь ой тогтоолтыг нэлээд хувиар өсгөдөг талаар судалгаа хийсэн байсан. Мэдээж харилцан ярих үед цаг нүд эрмэх зуур өнгөрдөг. Мөн үнэхээр ингэж ярилцах нь хүнийг стресснээс тодорхой хувиар хамгаалдаг байна.

No comments:

Post a Comment