Wednesday, October 21, 2009

ШИНЭ ГАРИГ ЭРХЭС ОЛЖ ИЛРҮҮЛЖЭЭ.

Европын сансар судлалын агентлагийн эрдэмтэд одтой тэнгэрийг судалж, нарны аймгаас холгүй байрлалтай хэдэн арван шинэ гариг эрхсийг олж тогтоожээ. Нийтдээ эрдэмтэд нарны аймгийн цаана байрлалтай 32 биет илрүүлэн судлаж байна.

Эрдэмтдийн олж илрүүлсэн гариг эрхсүүд хэмжээний хувьд дэлхийгээс 5 дахин, Бархасбадь гаригаас 5-10 дахин жижиг хэмжээтэй байгаа юм. Тэднийг 3,6 метрийн хүчирхэг дуран авайгаар олж харчээ. Дээрх нээлт судалгаа нь нарны аймгийн системд олон тооны жижиг дунд хэмжээтэй гариг эрхэс байгааг тогтоосон чухал нээлт болсон байна.
Европын эрдэмтдийн нээлт судалгаа нарны аймгийн экзо бүтцийн талаарх өмнөх ойлголтыг орвонгоор нь эргүүлжээ. Эрдэмтдийн тооцоогоор нарны аймагт том жижиг нийтдээ 400 гаруй гариг эрхэс байгаа юм. Тэдний дийлэнхийг одон орон судлалын аргачлал, дуран авайн ажиглалт, тандалт судалгаа шинжилгээний дүнд олж илрүүлжээ.

No comments:

Post a Comment