Wednesday, October 21, 2009

Дорой байдлаас ялалтанд хүрэх нь

Амьдрал биднийг үргэлж сорьж, бид түүнийг нь хэрхэн удирдахыг ажиглаж байдаг. Бид үргэлж саад тотгортой таарч байдаг.
Энэ нь бидэнд...
доройтлоос гарч амжилтанд хүрэх сайхан боломж олгодог гэж Раrаdе сэтгүүлийн сурвалжлагч өгүүлсэн байдаг. Уг сэтгүүлд саятан, усан спортын тамирчин, хотын дарга байсан В. Митчел дорой байдлын тухай хэлэхдээ: "Энэ нь таны амьдралд тохиолдсон зүйл биш харин түүний хариуд таны юу хийх нь сонин" гэж хэлсэн байна. Урьд нь тэрээр хэд хэдэн аваарт орж гэмтэж байжээ. Гэвч тэр сэтгэлийн тэнхээгээрээ энэ бүхнийг ялан дийлж одоогийн амжилтандаа хүрсэн нэгэн юм.
Хэрэв та Митчелийг харах юм бол түүнийг энэ бүхнийг хийсэн гэдэгт итгэж ядах болов уу. Энэ хүний нүүрэнд та олон өнгийн арьс нөхөн суулгаж хийсэн оёос зүйдэл, хоёр гарных нь хуруунууд огт байхгүй эсвэл хугарч гэмтсэн, эрэмдэг, турж эцсэн, хэрэгцээгүй болсон хэл зэргийг нь харах болно. Митчел хэлэхдээ, Хүмүүс миний хэрхэн гэмтсэнийг сонсоод "Машины осол уу?, Вьетнамын дайн уу?" г.м янз бүрээр гайхширцгаадаг. Тэрээр өөрийн ослынхоо талаар бидэнд өгүүлсэн юм. Түүний яаж гэмтсэнийг хэн ч төсөөлөхийн аргагүй. Тэр 1971 оны 7-р сарын 19-нд нэр алдрын оргилд хүрчээ. Үүнээс нэг хоногийн өмнө тэр өөртөө гоёмсог шинэ мотоцикл худалдаж авсан байна. Мөн тэр өглөө тэрээр анх удаа ганц хүний нислэг хийж үзжээ. Тэрээр залуухан, эрүүл, бас алдартай нэгэн байсан.
"Тэр өдрийн үдээс хойш нь би ажилдаа явах гээд шинэ мотоциклоо унасан юм. Миний санаж байгаагаар уулзварт би нэг ачааны машинтай мөргөлдөж миний тохой гэмтэж аарцгаа хугалсан. Мотоциклийн түлшний хайрцагны таг онгойж бензин хөдөлгүүрт гал оволзож миний биеийн 65 хувь нь түлэгдсэн. Азаар ойролцоо машинд байсан хүн гал унтраагчаар миний шатаж буй бие рүү шүршиж амийг минь аварсан юм."
Үүнээс болж түүний нүүр нь хуйхлагдаж, хуруунууд нь харлаж хорчийн эргэх нь эргэж, хэл нь дутуу болсон мах шиг түлэгджээ. Түүнийг анх харж байгаа хүний хувьд энэ байдал нь энгийн нэг түлэгдэлт мэт харагддаг байв. Митчел 2 долоо хоног ухаангүй хэвтсэний эцэст сая нэг ухаан орсон юм.
Тэрээр дөрвөн сарын дотор 13 удаа цусаа солиулж, 16 удаа арьс нөхөн суулгах мэс засал болон өөр хэд хэдэн мэс засалд оржээ. Дөрвөн жилийн дараа тэр эргэн хэвийн амьдралдаа орж зовлон зүдгүүрээсээ арай гэж салаад байтал итгэмээргүй зүйл түүнд тохиолдож тэр дахин онгоцны аваарт орлоо. Ингээд түүний бүсэлхийнээс дооших бие нь мэдээ алдаж ажиллагаагүй болжээ. Тэрээр "Надад тохиолдсон ослууд хоёр тусдаа зүйл байсан гэж хэлэхэд хүмүүс итгэж яддаг" хэмээн ярьжээ.
Онгоцны осолд орж тахир дутуу болсноосоо хойш тэр эмнэлэгт хэвтэж буй 19 настай хүүтэй уулзаж сэтгэлээ хуваалцсан байна: "Тэр миний адил эрэмдэг болсон ба урьд нь тэрээр уулчин, тэшүүрчин гээд спортын олон төрлөөр хичээллэдэг хүү байв. Тэр өөрийнхөө амьдралыг дууссан гэдэгт итгэдэг болжээ. Би түүнд очоод “Чи мэдэх үү? Би эрэмдэг болохоосоо өмнө 10000 зүйлийг хийж чадах байсан бол харин одоо надад 9000 хийж чадах зүйл үлдсэн. Хэрэв би энэ алдсан 1000 аа хийж чадахгүй зүйлдээ цаг гаргавал магадгүй миний үлдсэн амьдрал хүрэлцэхгүй байх, тэгэхээр би үлдсэн 9000-гаа хийхийн төлөө зүтгэх болно” гэж түүнд хэлсэн."
Митчел, түүний хоёр нууцын нэг нь түүний найз нөхөд болон гэр бүлийнхнийх нь хайр энэрэл ба тэдний урам зоригжуулалт, нөгөө нь түүний энэ тэндээс цуглуулж авсан хувийн философи гэнэ. Тэрээр баяр баясгалантай байхын тулд заавал эрүүл бас царайлаг байх ёстой гэдэг нийгмийн төсөөллийг буруу болохыг ухаарчээ. "Би өөрийнхөө орон зайн эзэн. Энэ хэцүү нөхцөл байдал нь миний доройтол эсвэл эхлэл болохыг би өөрөө шийдэх ёстой. Энэ нь миний уналт мөн миний амжилт ч болно" гэсэн бодолдоо тэрээр маш үнэнч нэгэн юм.
Надад Хэлэн Кэллэр-ийн хэлсэн "Надад хийх зүйл маш их байна. Надад бүр алинаас нь татгалзахаа бодох ч зав алга" гэдэг үг таалагддаг.
Хэдийгээр бидний доройтлуудын ихэнх нь Митчелийнх шиг ховор биш ч бид энэ тухайгаа чин сэтгэлээсээ хуваалцах ёстой.
Та магадгүй найз охиндоо хаягдаж болно, сургуулийнхаа ямар нэгэн сонгуульд ялагдаж болно, та хэн нэгэнд дээрэмдүүлсэн байж болно, эсвэл та үнэхээр хүнд өвчин туссан ч байж болох. Би таныг эдгээр хэцүү цагт өөрийн хүчтэй байдлаа хадгалж
проактив байна гэдэгт итгэж, бас найдаж байна.
Би коллежийн 2-р курст багийнхаа хамгаалагч хийдэг байхдаа өвдгөндөө ноцтой гэмтэл авч яах ч аргагүй өөрийн байр сууриа өөр хүнд алдсан юм. Улирлын тоглолт эхлэхийн өмнөхөн дасгалжуулагч намайг дуудаж эхний хэдэн тоглолтонд оруулахгүй байх шийдвэр гаргаснаа
хэлж, миний байрыг өөр хүнд өгөв. Би энэ хэмжээнд хүрэх гэж бараг бүхий л амьдралаа зориулсан болохоор сэтгэл гонсгор байлаа, Энэ бүгд болох ёсгүй байсан мэт. Ингээд надад шинэ хүнийг муулж, өөртөө харамсах эсвэл нөхцөл байдалтай эвлэрэх гэсэн хоёр сонголт л байлаа. Азаар би энэ бүхэнтэй эвлэрэв. Би зүгээр суухын оронд бусдадаа болон шинэ хүнд ч бас чадах чинээгээрээ тусалж эхэллээ. Би тоглолт бүрийг эхлүүлэх хүн мэт өөрийгөө төсөөлж маш их бэлтгэл хийж байлаа. Үүний ачаар би маш их тэвчээр хатуужилтай болсон.
Энэ амархан байсан уу? Үгүй ээ. Би үргэлж л өөрийн хийсэн бүхэндээ сэтгэл гонсгор үлддэг байв. Тоглолт бүрийг үзэгчдийн суудлаас үзэж буй мэт зүгээр нэг харж суух нь надад гутамшигтай байсан ба тэвчээр заан, сайхан ааш гаргах нь том дарамт байлаа.
Миний энэ зөв сонголт байсан уу? Мэдээж. Хэдийгээр би хонгоо урагдтал нөөц тоглогчийн суудалд суудаг байсан ч багтаа тодорхой хувь нэмэр оруулдаг байсандаа баяртай байна. Хамгийн чухал нь би өөрийн хийж буй зүйлдээ хариуцлагатай ханддаг болсон. Гэхдээ би танд энэ ганц шийдвэр миний амьдралд ямар эерэг нөлөө үзүүлснийг хэлж чадахгүйнээ.
• Хүчирхийллийг Даван Туулах
Бүх дорой байдлын хамгийн хүнд нь хүчирхийлэлд өртөгдсөн байх үе юм. Би физиологийн болон сэтгэл санааны хувьд хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн хэдэн өсвөр насны залуучуудтай зовлонг нь хуваалцаж билээ.
Хийтэр надад өөрт тохиолдсон явдлаа ярив:
Би 14 насандаа хүчирхийлэлд өртсөн. Намайг үзэсгэлэн яармаг үзэж явахад манай сургуулийн нэгэн хөвгүүн над дээр ирж "Надад чамтай ярилцах хэрэг байна " гэлээ. Уг нь тэр хөвгүүн надтай энгийн сайхан харьцдаг байлаа. Тэгэхэд би энэ хөвгүүний талаар элдэв муу зүйл ерөөсөө бодсонгүй. Бид хоёр удаан алхасны эцэст сургуулийн подвальд ирэв. Тэнд тэр надад хүч хэрэглэн хүчиндсэн юм.
Тэр надад үргэлж "Хэрвээ чи энэ явдлыг хэн нэгэнд хэлэх юм бол хэн ч чамд итгэхгүй. Бусад хүмүүс чамайг надтай унтахыг хүссэн мэт л ойлгох болно. Мөн эцэг эх чинь ч чамайг хүнд хүчиндүүлсэн гэж хэлэхээсээ санаа зовж чамаас ичих болно" гэж хэлдэг байв.
Ингээд би хоёр жил чимээгүй явсны эцэст өөр шигээ хохирсон хүмүүст тусалдаг байгууллагад элссэн. Тэнд би олон хүмүүстэй зовлонг нь хуваалцдаг байсан бөгөөд нэг охин надад өөрийг нь хүчиндсэн залуугийн нэрийг хэлэв. Түүний нэрийг хэлэхэд би өөрийн эрхгүй уйллаа. Учир нь намайг хүчиндсэн залуу түүнийг ч бас хүчинджээ. Түүгээр ч барахгүй тэнд байсан зургаан охиныг хүчиндсэн байлаа.
Азаар Хийтэр өөрт тохиолдсон аймшигт явдалдаа шаналахаа больж сэтгэлийн тэнхээтэй, өөртөө итгэлтэй нэгэн болсон төдийгүй хүчингийн эсрэг тэмцэж өөр хэн нэгэн өртөхөөс сэргийлдэг сайн үйлстэн болж олны талархлыг хүлээсэн нэгэн болсон.
Бриджид тохиолдсон гунигтай явдал:
Намайг таван настай байхад манай гэр бүлийн нэг гигиүүн хүчидсэн юм. Би энэ тухай хэн нэгэид хэлэхээс маш их айж өөрийн уур болон сэтгэл зүрхээ далдын далд нуув. Надад тохиолдсон энэ явдал нь миний амьдралын бүхий л зүйлст нөлөөлж би ямар нэг аймшигт зүйл нуух болгондоо өөрийгөө бусдаас нууж байдгийг ухаарлаа. Энэ хүүхэд насны минь хар дарсан зүүд намайг арван найман нас хүртэл минь зовоосон юм.
Олон хүмүүс надтай адил зовлонтой байдаг боловч ихэнх нь үүнийгээ нуудаг. Яагаад? Зарим нь өөрсдийнхөө амьдралаас айдаг. Нөгөө хэсэг нь өөрсдийгөө эсвэл хэн нэгнийг хамгаалахыг хүсдэг. Гэвч ямар ч шалтгаан байсан нууц далдлах нь зөв үйлдэл биш юм. Ингэснээрээ энэ нь сэтгэлийн гүнд том шарх үлдээх ба удах тусам энэ шархыг эдгээхэд хүнд болдог. Харин үүнтэй нүүр тулах нь энэ гүн шархыг нөхөх цорын ганц арга зам болж өгдөг. Та өөртэйгээ ярилцаж таныг ойлгож, итгэлийг тань дааж чадах хүнийг олж ярилц. Ингэж хүнтэй ярилцах нь хэцүү бөгөөд урт хугацааг шаардах мэт санагдах боловч ингэж чадвал та амьдралаа шинээр эхэлж чадна.
Хэрвээ та хүчирхийлэлд өртсөн бол энэ нь таны буруу биш учир үнэнийг хэн нэгэнд хэлэх нь зүйтэй. Учир нь хүчирхийлэл нуугдмал байхыг эрмэлздэг. Та өөрийн зовжлонгоо хүнд хэлснээр тэр дороо л энэ зовлонгийнхоо тэн хагасаас салах болно. Танд хайртай нэгэн, танд итгэдэг нэгэн эсвэл мэргэжлийн эмчид хандаарай. Хэрэв таны сэтгэгдлээ хуваалцсан анхны хүн чинь таныг ойлгох ухамсаргүй хүн таарсан бол энэ зовлонг чинь ойлгох хүн олтлоо хүмүүстэй хуваалцаарай. Өөрийн нууцаа хуваалцах нь энэ бүхнийг уучилж эмчлэх чухал алхам болно. Проактив байж энэ бүхнийг хийх анхныхаа алхмыг хий. Таньд энэ хүнд ачааг үүрэн, өдрийг шаналал дүүрэн өнгөрөөх шаардлага байхгүй шүү дээ.
• Өөрчлөгч Нэгэн
Би хэсэг хүүхдүүдээс өөрсдийнх нь хүндэтгэж явдаг хүмүүсийнх нь талаар асуусан юм. Тэгэхэд хүүхэд бүр л өөрийнхөө аав, ээжийгээ эсвэл ахыгаа гэх мэт ямар нэг хүний нэрийг хэлцгээж байв. Харин ганц л хүүхэд юу ч хэлсэнгүй. Учир нь тэр хүүд хүндэтгэж явдаг хүн байхгүй байж. Гэтэл тэрээр өөрийнхөө хүндэтгэж явж болох байсан ямар нэг хүнтэй адилхан болохыг хүсддэггүй байсан нь гол шалтгаан байв. Харамсалтай нь түүн шиг хүүхэд олон байдаг. Эдгээр хүүхдүүд голдуу гэр орныхноосоо залхсан байдаг учир тэдэнд амьдралынхаа хэв маяг болгон үлгэрлэчих хэн нэгэн байдаггүй байна.
Нэг аймшигтай зүйл бол эцэг эхийн хүчирхийлэл, архидалт, муу халамж зэрэг муу зуршлууд нь хүүхдүүдэд төдий чинээ муу үлгэр жишээ болдог явдал юм. Жишээлбэл, та хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн бол статистик үзүүлэлтээр та хүчирхийлэгч болох магадлал өндөр. Зарим тохиолдолд та энэ бүгдэд бусдын нөлөөнөөс болж өртдөг. Тухайлбал таныг хүрээлэн буй хүмүүс таныг биеэ авч явах чадваргүй болгон өсгөсөн эсвэл таны гэр бүлийнхний хэн нь ч суурь боловсрол болон дээд боловсрол эзэмшээгүй байх гэх мэт.
Сайн мэдээ гэвэл та энэ бүх мөчлөгүүдийг зогсоож чаддагт оршино. Яагаад гэвэл та бол проактив, та бол гол хүч, та эдгээр удамшиж эсвэл танд халдварласан гэж болох муу зуршлыг зогсоож чадна. Харин та одоо бүгдийг "өөрчлөгч нэгэн" болж сайн зуршлуудаа ирээдүй хойч үедээ өвлүүлэх наг нэгэнт болжээ. Та үүнийг яг одоо өөрийн ах, дүү, хүүхэд эсвэл хэн нэгнээс эхлэх хэрэгтэй.
Хилда гэгч охин өөрийнхөө гэр бүлд хэрхэн "өөрчлөгч нэгэн" болсон тухайгаа хуваалцсан юм. Түүний гэрт боловсрол хэзээ ч үнэ цэнэтэй байгаагүй бөгөөд Хилда үүний үр дагаврыг олж харсан байна. Хилда хэлэхдээ: "Миний ээж үйлдвэрт маш бага цалингийн төлөө ажилладаг. Харин аав минь цалингийн доод түвшингээс ялимгүй дээгүүр цалин авдаг. Би тэдний мөнгө болон байрныхаа түрээсийг яаж төлөх зэргээс болж байнга хэрүүл шуугиан хийхийг сонсоод маш их гуньдаг байв. Миний эцэг эх дээд тал нь 6-р ангийн л боловсролтой."
Хилдаг бага байхад түүний аав нь уншиж, бичиж чаддаггүй байсан тул жаахан охинд гэрийн даалгавраа хийхэд нь маш хэцүү байжээ. Хилдаг ахлах ангид байхад тэднийх Калифорниагаас Мексик руу ахин эргэж ирэв.

Энд сурахад хэцүү байсан болохоор нагацтайгаа өөр хотод амьдрахыг Хилда эцэг эхээсээ гуйжээ. Түүнээс хойш хэдэн жилийн турш Хилда сургуульдаа үлдэхийн тулд маш олон зүйлийг хойш тавьж байсан.
Тэрээр хэлэхдээ "Нагац ахтайгаа тэрхүү умгар байшинд хамт амьдархад хэцүү байсан" гэсэн. Учир нь түүнд ахтайгаа ороо хуваах, байрныхаа мөнгийг хувааж төлөх, сургуульдаа явахын тулд мөнгө олох гээд олон бэрхшээлтэй асуудлууд байсан. Хэдий тийм ч Хилда сурч чадсандаа одоо болтол сэтгэл хангалуун байдаг. Учир нь тэр үүнээс ихийг сурсан.
"Хэдийгээр би арван жилд байхдаа хүүхэд гаргаж, хүнтэй суусан ч сургуульдаа болон ажилдаа явж боловсрол эзэмшихээс ухраагүй юм. Би аавын, манай гэрийнхнээс хэн нь ч мэргэжил эзэмшихгүй гэсэн бодол эндүүрэл гэдгийг харуулахыг хүссэн."
Хилда удахгүй санхүүгийн мэргэжлээр сургуулиа төгсөнө. Тэр өөрийнхөө хүүхдийг ч бас өөр шигээ боловсролтой болгохыг хүсдэг. "Өнөөдөр, цаг үргэлж, сургууль дээрээ биш ч, би буйдан дээрээ суугаад хүүхдэдээ ном уншиж өгдөг. Би түүнд англи хэл болон испани хэл зааж өгч байгаа. Ингэснээрээ би түүний боловсролд зарцуулах мөнгөнөөсөө бага боловч хэмнэж байна. Хэзээ нэг өдөр миний хүүд гэрийн даалгавраа хийхэд нь тусламж хэрэгтэй бол би түүнд туслах болно."

Би Шэйнэ нэртэй 16 настай охиноос багахан хэмжээний ярилцлага авлаа. Тэр ч мөн өөрийнхөө гэр бүлд өөрчлөгч нэгэн болж чадсан том. Шэйнэ өөрийн эцэг эх болон дүү, ахынхаа хамт хотын хамгийн ядуу хэсэгт амьдардаг. Түүний эцэг эх нь янаг амрагийн асуудлаас болж үргэлж хэрэлдэж зодолддог байв. Аав нь жолооч болохоор гэртээ ховорхон байдаг. Харин ээж нь 12 настай охиныхоо хамт тамхины оронд зэрлэг өвс татна. Ах нь 2 жил сургууль завсардсаны эцэст сургуулиа хаяжээ. Ийм хувь тавилантай тэрээр итгэл найдвараа алджээ.
Ингээд Шэйнэ сургуулдаа ёс суртахууны хичээл заадаг дугуйланд хамрагдсанаар тэр өөрийн амьдралыг удирдаж чадах болон өөрт нь ирээдүй байгааг олж харав.
Азаар түүний өвөө нь Шэйний дээд давхарт амьдардаг байсан тул тэр өвөөдөө сарын 100 доллар төлж өвөөтэйгээ амьдрах болов. Одоо тэр өөрийн оромжтой болсон бөгөөд доод давхарт нь юу болж байгаа нь түүнд огт хамаагүй болжээ. Шэйнэ хэлэхдээ: "Одоо бол миний хувьд юм бүхэн өөрчлөгдсөн. Би өөртөө анхаарал тавьж өөрийгөө хүндлэх болсон. Миний гэр бүлийнхнээс хэн нь ч өөрсдийгөө хүндэлдэггүй. Хэдийгээр манай гэрт хэн нь ч коллежид сурч байгаагүй ч би гурван их сургуульд орох урилга авсан. Миний хийж байгаа бүхэн ирээдүйн сайн сайхныхаа төлөө оруулж буй хөрөнгө оруулалт. Миний ирээдүй харин өөр байх болно. Би өөрийгөө 12 настай дүү охинтойгоо нийлж зэрлэг өвс татан суухгүй гэдгээ мэдэж байна.
Танд ч бас энэ дорой байдлаас гарах хүч тэнхээ бий. Танд Шэйнэ шиг дээд давхар руугаа зугтах сонголт байхгүй байж болно. Гэвч та өөрийн бодол санаагаараа дээд давхартаа гарч болно шүү дээ. Танд хичнээн хүнд бэрхшээл тохиолдсон ч та өөрийгөө өөрчлөгч нэгэн болгон шинэ амьдралаа эхэлж чадна.
• Проактив Булчингаа Өсгөх нь
Дээрх ишлэл бол хүн амьдралдаа үүрэг хариуцлага хүлээх гэдэг нь юу болох болон хүн хэрхэн риактив ухаан бодлоо проактив оюун ухаанаар аажимдаа сольдог болохыг харуулсан гайхалтай дүгнэлт юм.Та ч гэсэн өөрийн амьдралдаа хариуцлага хүлээж, проактив булчингаа ашиглан аливаа муу зүйлээс хол байж чадна. Ингэснээрээ та хэзээ ч төсөөлж байгаагүйгээрээ цаг хугацааг хэмнэх болно

No comments:

Post a Comment