Wednesday, October 21, 2009

Хэнд ямар бэлэг тохирох вэ?

Нум
Нумын ордоныхны сонирхолд нь нийцүүлсэн бэлэг авч өгөхөд тэд их баярладаг. Бэлэгнээс илүү тэдний сонирхол чухал гэдгийг анхаараарай.

Матар
Зөвхөн өөрт нь зориулж авсан зүйлд тэд дуртай байдаг. Хэнд ч хэрэггүй эд хогшил овор ихтэй зүйлд тэд дургүй. Гоёмсог тансаг яг л өөрт нь гэж авсан бэлэг л түүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг.
Загас
Түүний шохоорхлыг татсан чамин хирнээ нууцлаг зүйл агуулсан бэлгийг тэр таашаадаг. Жишээ нь: сахиус, гарын бугуйвч, чамин энгэрийн зүүлт гэх мэт.
Хонь
Энэ ордныхонд өөрийг нь илэрхийлж, илтгэж цаашлаад олон хүний дэргэд өргөсөн байхаар тийм бэлгэнд тэд дуртай байдаг байна. Энэ нь үнэтэй зүйл өг гэсэн ойлголт биш юм. Нүдэнд тусахаар содон бэлэг.
Үхэр
Энэ ордынхон гангачуудын эгнээнд багтдаг байна. Тийм учраас энэ асуудлыг нь бодож үзээд ямар бэлэг авч өгөхөө сонгоорой. Мэдээж ганган, чаимн , дэгжин юмс авч өгөх хэрэг гарна.
Ихэр
Их бүтээлч хүмүүс энэ ордонд төржээ. Тийм учраас бодож, бясалгах ухаан шаардсан зүйлийг тэд ихээр өөртөө цуглуулдаг байна. Тийм учраас Ном, сэтгүүл CD гэх мэт зүйлийг бэлэглэвэл та түүнийг баярлуулна.
Мэлхий
Өөрт нь болон гэр оронд нь нэмэр болох, үзэсгэлэн болох, хэрэглэж болох зүйлсийг тэд таашаадаг. Тиймээс ханын зураг, ваар, жижигхэн ч гэсэн гэр орны тавилгад багтах зүйл бэлгэдэвл зүгээр юм байна.
Арслан
Арслангуудад бэлэг сонгоход тийм ч төвөгтөй байх шаардалагүй гэнэ. Учир нь тэдпэнд хэрэг болох зүйл л байвал бэлэглэж болно. Гэхдээ ямар хүнээс өгсөн бэ гэдгээ үргэлж сануулж байхаар зүйл өгсөх хэрэгтэй.
Охин
Тэд аахар шаахар зүйлд дургүй. Гэхдээ бэлэг авах дуртай улс байдаг. Сэтгэл шингэсэн бэлэгт дуртай ч гэлээ огт хэрэгцээгүй зүйл байвал хаяж л орхино.
Жинлүүр
Урлагийн бүтээл түүнд бэлэглэвэл юунаас ч үнэтэй зүйл болдог. Бас гоо сайхны их мэдрэмжтэй учраас сарнай цэцэг, анхилам ус зэргийг бэлэглэж болно.
Хилэнц
Ер бусын, бас зоригтой бэлгийг илүүд үздэг. Эсгийгээр хийсэн, төмрөөр хийсэн гээд содон гэнэтийн гайхшрал төрүүлэх бэлэг тэдэндп жинхэнэ бэлэг болж чадна .

No comments:

Post a Comment