Wednesday, October 21, 2009

Хөл биед нөлөөлөх онцгой эрхтэн

Хөлийн хуруугаа хөдөлгөж ходоодоо сайжруулах
Хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг юм байна. Өдөр болгон жаахан зав чөлөө гаргаж байгаад хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх юм уу сууж байгаа, хэвтэж байгаа тохиолдолдоо ч санаачлагатайгаар хөлийн хуруугаа хөдөлгөөд байвал цагийн удаанд гэдэс ходоодны чадавхийг сайжруулдаг байна

Хөлөө угааж биеэ сувилах
Эхлээд усаа их хийх шаардлагагүй, 40-50℃ бүлээн усыг хөлийн хуруунаасаа дээш байх хэмжээнд хүртэл хийнэ. Жаахан дэвтээж байгаад усаа 60℃ хүртэл халаагаад шагайгаа давтал нэмж болно. Үүний зэрэгцээ хөлөө хөлөөрөө үрж усыг хөдөлгөөнтэй байдалд байлгана. Удаа бүр 20-30 минут угааж, бие чинь бүлээсээд ирэхээр зогсож болно. Хэрэв хөлөө хүйтэн халуун усаар ээлжлэн угаагаад байвал, толгой өвдөх, зүрх базалж өвдөх, хамрын үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг өвчнийг үр ашигтай эмчилж болох юм.

Хөлөө наранд ээж биеэ чийрэгжүүлэх
Өглөө буюу үдшийн цагаар гутлаа тайлаад хоёр хөлийнхөө улыг наранд 20-30 минут ээнэ. Ингэж наранд ээж байгаа нь нарны хэт ягаан туяаг хөлийн улан дээрээ шууд тусгаж, бүх биеийн бодисийн солилцоонд тус дөхөм үзүүлэн, цусны эргэлтийг түргэсгэн, дотоод эрхтний ажиллагааг нэмэгдүүлэн, түүний чадавхийг гүйцэд үүрэг гүйцэтгүүлж байгаа явдал болно. Энэ арга нь яс сийрэгжих өвчин, хамрын үрэвсэл, цус багадах, даралт багасах зэрэг өвчин эмгэгийг нэлээд сайн анагааж чаддаг байна.
Хөлийн улыг цохиж биеэ чийрэгжүүлэх
Хоёр хөлийнхөө улыг жижигхэн мунаар ээлж дараатайгаар цохих бөгөөд удаа бүр 50-100 дэлсвэл бүх биед сэдэлт өгч, цусны эргэлтийг идэвхжүүлэн бие махбодийг чийрэгжүүлэн өвдөхөөс сэргийлэхэд сайн нөлөө үзүүлдэг байна.
Хөлөө сажилж ядаргаа тайлах

Дээшээ харж хэвтээд, хоёр хөлөө унадаг дугуй унаж байгаа мэт хөдөлгөх бөгөөд удаа бүр 5-6 минут хөдөлгөвөл бүх биеийн цусны эргэлт нэмэгдэж, биеийн ядаргаа тайлагддаг байна.

No comments:

Post a Comment