Wednesday, October 21, 2009

Амархан уурладаг бол?

Ийм зан араншинг засч, тайван ухаалаг араншинтай болоход элдэв эм уух хэрэггүй. Үүнд таны зүрх огт хамаагүй бөгөөд хүний төв мэдрэлийг удирдах тархины ажиллагаатай л холбоотойг санах хэрэгтэй гэнэ.
Өөрт тохиолдсон таагүй золгүй зүйлийг зөвхөн өөртөө, дотроо хадгалж явах нь буруу.
Найдвартай, юмыг тунгаан бодох чадвартай дотны хүнд санаа зовоогоод байгаа зүйлийнхээ талаар ярих нь таны сэтгэлийг онгойлгож, тайвшруулах болно. Яриаг тань сонссон хүн танд хэрэг болчихоор зөвлөгөө өгч чадахгүй ч байж болно. Гол нь танд учирсан зовлонг анхааралтай сонсч, сонирхож, сэтгэлээрээ дэмжиж байх нь чухал. Энэ үүргийг таны ойр дотны хүмүүс, түүгээр ч үл барам онгоц, галт тэргэнд тохиолдлоор учирсан зорчигч ч гүйцэтгэж болох юм. Та ч мөн бусдын зовлонг сонсч, сэтгэл санааг нь дэмжиж, тайвшруулах чадвартай бай.

Өөрийгөө сатааруулж зовлонгоо март
Ямар ч таагүй зүйл тохиолдлоо гэсэн хүнд бодлоосоо хэсэг зуур ангижирч, хичээл ном, гэр орны чухал ажилд анхаарлаа хандуулж сур. Өөрийн таагүй байдлаа дэргэдэх хүмүүст халдварлуулж огт болохгүй. Амьдрал үргэлжилсээр тул бусдад өөрийн уй гашуу, уур бухимдлыг нялзааж, тэдний сэтгэл санааг үймүүлэх нь тун зохимжгүй. Тэртээ тэргүй дэргэдэх хүмүүс чинь танд
дэмжлэгүзүүлэх нь гарцаагүй. Өөрт тохиолдсон таагүй зүйл болгоныг том асуудал болгон дэвэргэдэг хүн бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Иймд ухаалаг, зөв зүйтэй байх нь чухал.

Уурлаж бухимдаж болохгүй
Уур чинь хүрээд байвал яагаад, юунаас болоод уурлах гээд байгааг бодож үз. Ойр ойрхон уурлаад байвал зовлонг оггхон ч нимгэлэхгүйгээс гадна улам олон таагүй зүйл нэмэгдэнэ. Иймээс уурлаж бухимдахын оронд биеийн хүчний ажил, эсвэл гимнастик хийвэл үүнд зарцуулагдсан эрч хүч, энерги таны уур хилэнг дарах болно.
Зарим үед буулт хийж бай
Бид заримдаа өөрийнхөөрөө зүтгэж, яг л зөрүүд хүүхэд шиг аашилдаг. Хэт зөрүүдлэхээс айж яв. Бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэж, өөрийнхөө үзэл бодолд шүүмжлэлтэй хандаж сур. Ухаалга буултхийх нь ажил хэрэгт тустай төдийгүй, бусдын хүндэтгэлийг хүлээх болно.

Бүх талаараа төгс төгөлдөр байна гэж үгүй
Зарим хүмүүс өөрийгөө бусдаас ямагт доогуур тавьдаг бөгөөд үүндээ их эмзэглэж явдаг. Өөртөе хэт хатуу шаардлага тавих нь тэднийг ямар нэгэмгэгтхүргэх ньбий. Хүн бүрийн авьяас чадвар, боломж хязгаарлагдмал гэдгийг мартаж болохгүй. Өөрийнхөө үндсэн ажлыг, сэтгэл зүрхээ зориулж буй тэр зүйлээ л хамгийн сайн хийхийг хичээ. Ер нь 1-2 салбарт амжилт олж байвал болох нь тэр. Бусад зүйлийг шударгаар зохих түвшинд гүйцэтгэхэд л хангалттай.

Хэт өндөр шаардлага бүү тавь
Бусдаас хэт их зүйл шаарддаг хүн санасандаа хүрч чадахгүй болохоор байнга бухимдаж явдаг. Хүмүүсийг байгаа чигээр нь хүлээж авах хэрэгтэй.

No comments:

Post a Comment