Wednesday, October 21, 2009

Хүнээс өнгө цацардаг

Хүн бүр байгалиас олон олон өнгө хүлээн авч мэдэрдэг. Гэвч хүн аль нэг өнгийг хүлээн авах нь түүний сэтгэл санаатай нягт холбоотой сонин үзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илүү таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд бүх амьд амьтад гэрэлтдэг, түүнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хүмүүс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бүрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна.

Цэнхэр өнгө үнэнч шударга, уяхан сэтгэлтэй хүмүүсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгүй хүн гүн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггүй, хэт баяр баясгалантай хүмүүсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдүү байдаг байна. Хүн төрөлхтөн бүр эрт дээр үеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дүрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин үеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрүүнийг мэдрэх боломж олгоно.

Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчүүд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илүү цацраадаг байна.

No comments:

Post a Comment