Wednesday, October 21, 2009

Гар утсаараа ярих байдлаар нь хүнийг шинжиж болно

Та өөрийгөө болон таньдаг, мэддэг хүмүүсээ гар утасныхаа дуудлагыг хэрхэн авдагаар нь шинжээд үздээ.

1. Хэрэв гар утсандаа дуудлага ирэх үед утсаа баруун гараараа авч баруун чихэндээ барьж ярьдаг бол тэр хүнд найдвартай итгэж болно. Учир нь энэ төрлийн хүмүүс ихэнхдээ үнэнч, шударга, нийтэч хүмүүс байдаг байна.
2. Хэрэв гар утсаныхаа дуудлагыг авахдаа босч утсаараа ярьдаг бол тэр хүн нилээд шургуу, амжилт өөд тэмүүлэгч, эрч хүчтэй нэгэн байдаг.
3. Гар утас нь дуугарахад баруун гараараа авч зүүн чихэндээ барьж ярьдаг бол тухайн хүн их даруу, нуугдмал нэгэн. Түүнчлэн өөрийгөө үргэлж дутуу үнэлэдэг нь түүний хамгийн гол дутагдал болдог байна.
4. Гар утсаараа ярихдаа хоёр гараа оролцуулан нэг гараараа гар утсаа барьж нөгөө гараараа толгойгоо оролдох юм уу гар утсаныхаа доороос барьж ярьдаг бол тухайн хүн хувийн нарийн зохион байгуулалттай, хариуцлага өндөртэй хүн байдаг гэнэ.

No comments:

Post a Comment