Бид дадлыг өөрсдөө бий болгосноор янз бүрийн дадал хэвшлийг хэвшүүлдэг. Тэгснээрээ хүний амьдрал өөрөө дадал зуршлын цуглуулга болдог байх. Аль дадлыг энд тоочих вэ дээ. Өглөө ажлаасаа байнга хоцрох, хараалын үг урсгах, мартах гээд юу эс байхав. Одоо тэгвэл энэ байдлаасаа ангижрах цаг болжээ. Хэрэв өөрийгөө өөрчлөх гээд үр дүн гарахгүй бол өөр нэгэн хүнээс үлгэр дуурайлал авах хэрэгтэй.
Эхлээд:- Муу дадлаасаа салах их хүсэлтэй байх
- Яаж салахаа мөн мэддэг байх.
- Аргачлал арга барилтай болох хэрэгтэй. Жишээ нь та байнга ажлаасаа хоцордог гэж бодьё.
Тэгвэл:
Сэрүүлэг тавьдаг болоод цагаа хэдэн минутаар урагшлуулан тавиарай.
Ер нь дадал зуршил гэдэг нь хүний өөрийн, эзнийхээ өмгөөлөл хайранд өсч өндийдөг.Тэр нь бага багаар өссөөр байгаад том хэмжээнд хүрчих жишээтэй. Жишээ нь тамхи . Эхлээд сонирхож татдаг. Дараа нь байнгын хэрэглээ болон өөрчлөгддөг. Бүр цаашлаад татахгүй л бол болохгүй болоход хүргэдэг. Та насаараа ямар нэгэн муу зуршлаасаа салах гэж тэмцэнэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Нэг хэвийн орчносоо уйдан өөрчилдөг шиг дадалаа ч бас тэгж өөрчил.
No comments:
Post a Comment