Wednesday, October 21, 2009

Цайг яаж уух вэ?

Цай уух нь цангаа тайлан, хоол шигээж, нойр сэргээх ба бас биейн жин хасагдуулдаг гэх зэрэг олон сайнтай талтай.
Цайг хүмүүс идээ ундааны дээж гэж vздэг. Урт наслахын учир шалтгаан ч гэж vздэг Цай уух нь хvний эрvvл мэндэд ашигтай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон нь ч vнэн.

Гэвч цай нь хvн болгонд тохирч, уусан хvн болгоны эрvvл мэндэд сайнаар vйлчилдэг биш бєгєєд, цаашлаад зарим хүнд тохиромж багатай байдаг гэдгийг ч хvний амьдралын олон зуун жилийн бодит туршилга болон шинжилгээний дүнд мөн яахын араггvй харуулсан байгаа юм. Тэгвэл ямар хүнд цай их уух нь тохиромж муутай байдаг вэ.

Цайг яаж уувал эрүүл мэндэд тустай вэ?
- Өлөнгөөрөө эхүүн цай уух нь ходоодонд муу байдаг.
- Орой унтхаасаа өмнө цай уух нь ялангуяа эхүүн цай уувал нойр алдаж, дараа өдрийн чинь ажил сурлагыг нөлөөлдөг байна.
- Хүүхэд багачууд хэтэрхий эхүүн цай уух нь тийм ч сайн биш гэдгийг олон хүн мэдэж авах хэрэгтэй.
- Өвчин хуучинтай, биеийн тамир нь сул дорой хүмүүст эхүүн цай бас тохиромж муутай байдаг юм.
-Зарим эмийг цайтай холиж уух ба цайгаар даруулж ууж болдоггүй, яагаад гэвэл, ингэх нь эмийн чанар чадлыг бууруулах ба цаашлаад эмтэй харшдаг байна. Yүнийг эмчээс заавал лавлаж байж шийдэх хэрэгтэй юм.
-Эхүүн хар цайг урт удаан хугацаагаар хэрэглэвэл хүний шүд шарлаж харладаг байна. Ийм болохоор хар цай байнга уух дуртай хүмүүс цай ууж бараад араас нь шүдээ сойздож байх зуршилтай болвол сайн юм.

No comments:

Post a Comment