Бие махбодоо эрүүл чийрэг, сэтгэл санаа өөдрөг явахад биеийн хэвийн байдал асар их нөлөөлдөг. Нэг л их зовиур шаналгаатай явах нь өөрт болон өрөөлд тээртэй. Сайхан хоол идэж, витаминлаг зүйлс байнга хэрэглэж өөрөө өөрийгөө витаминаар тэтгэх нь эрүүл бас сэтгэл өөдрөг хүний шинж.
Витаминууд бие махбодын хэвийн үйл ажиллагаанд онцгой чухал үүрэгтэй байдаг. Витамин дутагдвал олон төрлийн өвчин эмгэг үүсэхээс гадна ажлын чадвар, тэсвэр тэвчээр буурахад хүрнэ.А витамин биеийн өсөлт хөгжилт, эд эсийн нөхөн төлжилтөд нөлөөлнө. Цөцгийн тос, амьтан болон загсаны элэг, өндөгний шард агуулагдана. Провитамин А лууван, улаан лооль зэрэг жимс ногоонд их агуулагддаг.
Витамин В1 /тиамин/ уураг, нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцож, шарх сорвийг эдгээхэд нөлөөлнө. Энэ витамин гурил хөөлгөгч эсгүүр болон мах, сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагдана.
Витамин В3 /РР никотины хүчил/ нүүрс ба уургийн солилцоонд нөлөөлнө. Цус төлжилтийг эрчимжүүлж, ходоодноос давсны хүчил ялгарах хэвийн үйл ажиллагааг хангаж, харшлыг багасгана. Энэ витамин элэг, мах, бод малын бөөр, мөн шар айрагны болон талхны эсгүүрт агуулагддаг.
Витамин 12 /цианокобаламин/ хүний биеийн цус төлжилтөнд чухал нөлөөтэй. Хэрэв уг витамин бага байвал цус багадалт бий болно. Энэ витамин загасны элэг, бөөр, түрсэнд их хэмжээгээр агуулагдана. Харин мах, сүү, аарц, бяслаг, өндөгний шард бага хэмжээгээр байдаг.
Витамин С бие махбодын хамгаалалтын тогтолцоог сайжруулж, харшлыг бууруулна. Төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, ялангуяа чацаргана, хад, нохойн хошуу, мөн ногоон сонгино, бууцайнд элбэг байдаг. Эдгээрээс гадна хүний биед хүнсний бусад бүтээгдэхүүнд агуулагддаг өөр олон төрлийн витамин хэрэгтэй байдаг.
No comments:
Post a Comment