Энэ хаврын эмэгтэй үсний хэв загвар ерөнхийдөө хурц өнцөг гарган үзүүрлэсэн,

Гэхдээ энэ тайралт зөвхөн урт үсэн дээр хийгдэнэ гэсэн үг. Солонгос маягийн тайралт байх юм байна. Бүсгvй та ийм загварын тайралт хийлгэвэл хаврын загвартай хөл нийлүүлнэ гэсэн үг.
Харин богино үсний хэв загварт хараацай хэлбэрийн тайралт зонхилно
Энэ нь үсний үзүүрийг ерөнхийд нь шингэлж, арын хэсгийг нь үзүүрлэн нисч буй хараацайн хэлбэрт оруулдаг аж. Энэ тайралт хүнийг залуу, эрч хүчтэй, ажил хэрэгч харагдуулдаг гэнэ.
Ямар ч үстэй байсан гэгээлэг өнгийн будгийг сонгоорой
Бүсгvй та үсээ бор, шаргал зэрэг гэгээлэг тод өнгөөр будуулаарай. Учир нь энэ хавар тод хар, хүрэн өнгийн үс халаагаа өгч гэгээлэг, тод өнгийн үс илүү зонхилох юм байна. Гэхдээ өөрийн тань царайны өнгөтэй зохицсон байх хэрэгтэйг санаарай. Та бордуу царайтай бол vсээ ийм тод өнгөөр будуулсны хэрэггүй. Харин цагаан, шар царайтай бол гэгээлэг өнгөөр будуулахад гэмгүй.
Тод өнгө сорноос илүү анхаарал татна
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн үсээ сорлуулан засуулах стиль нэлээд суларсан. Энэ нь ч цаг үеийн загвараас шалтгаалж байгаа. Улирал өөрчлөгдөх бүрт хүмүүсийн үсний өнгө гэгээлэг байх болсон. Өмнө нь өнгө өнгийн сороор сорлосон эрээн үстэнгүүд их байсан бол энэ хандлага сүүлийн үед хоцрогдож байгаа. Харин үүний оронд гэгээлэг тод өнгийн будгаар үсээ будчихсан байхад энгийн хирнээ ихэмсэг гэгээлэг тод харагдах юм. Хүний царай ч бас үсээ дагаан өөрчлагдаж байдгийг битгий мартаарай.
No comments:
Post a Comment