Wednesday, October 21, 2009

Компьютер бидний дотор оршино

Алдартай зохион бvтээгч Рей Курцвейл саяхан олон нийтэд нэгэн шинэ дэвшлийн талаар танилцууллаа.Тэрээр хэлэхдээ 2035 он гэхэд компьютер асар жижигхэн хэмжээтэй болж хүний биетэй хамт байх болно гэж хэлж байна.
Бодоод үзэхэд сэтгэлд багтах зүйл биш мэт санагдсан ч энэ мөрөөдөл биш гэдгийг бас баталж байгаа юм байна.

Техник технологийн хөгжил хурдсах тусам техник технологи нарийсч овор хэмжээ нь багасч компьютер гэдэг зүйл хүний биеийн эсийн хэмжээнд хүртлээ жижиг болно гэсэн таамаг юм.
“Хэрвээ хүн Паркинсоны өвчтэй бол гэмтсэн эд эсийг орлож чадах бяцхан
буурцагны хэмжээтэй компьютерийг хүний тархинд суулгаж болно” гэж Р.Курцвейл баталж байна. 2035 он буюу ойрийн 30 жилд компьютер нь 100 мянга дахин багасна гэж тооцоолж байгаа бол үйлдвэрлэгч газруудын тоо энэ хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн судалгааг ч гаргаад байгаа гэнэ.
Компьютер хүний биед орсноор хийсвэр сэтгэлгээ бий болж эхлэх юм.
Өөрөөр хэлбэл, хийсвэр ертөнц бодит ертөнцтэй өрсөлдөх болно. Хүн төрөлхтөн ширээн дээр компьютер тавиад суух бус харин компьютер бидний дотор оршино гэсэн үг аж.

No comments:

Post a Comment