Sunday, March 14, 2010

Д.Дагвадорж аварга "Таны төлөө бид" эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, шинэхэн мэндэлсэн хүүд өөрийн нэрийг хайрлалаа

Асашёорюү Д.Дагвадорж эзэн хааны цомыг буцаах ёслолыг өөрийн биеэр хийхгүй-

Асашёорюү Д.Дагвадорж аварга өнөөдөр эх орондоо ирээд байгаа билээ.

Тэрбээр энэ сарын 14-нд эхлэх башёд оролцохгүй юм байна. Түүнчлэн өмнөх сарын башёд түрүүлсэн бөх эзэн хааны цомыг сүмогийн холбоонд буцааж өгдөг ёслолыг Асашёорюү Дагвадорж өөрийн биеэр хийхгүй аж.

Түүнийг төлөөлж Такасога галын тэргүүлэгч ба дэвжээний багш Такасога  сүмогийн холбооны Мүсашигава тэргүүнд эзэн хааны цомыг, шүүгчдийн хөлийн цэцэд түрүү бөхийн сүлд тугыг буцаан залах ёслолыг түших юм байна.

Сонирхуулахад, өмнөх сарын барилдаанд түрүүлээд дараагийн сарын барилдаанд зодог тайлсан тохиолдол 85 жилийн дараа давтагдаж байгаа аж.

Өнөөдөр хүрэлцэн ирээд байгаа Д.Дагвадорж аварга "Таны төлөө бид" эмнэлэгийн үйл ажиллагаатай дөнгөж сая танилцан, гарын бэлгээ гардууллаа.
Мөн энэ үеэр тэрбээр шинэхэн мэндэлсэн хүүд Дагвадорж хэмээн нэр хайрлан чихэнд шивнэсэн юм. "Таны төлөө бид" эмнэлэгт II төрөхийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа билээ.