Thursday, December 3, 2009

“Энержи Ресурс"-ийнхан хүлээц хязгаартайг санууллаа

Монгол-Хятадын хилээс 245 км зайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаахудгийн ордоос “Энержи ресурс” компани коксжих нүүрс олборлож байгаа.

Монголын тvvх мєхлийн ирмэгт-ХVН ЧУЛУУНЫ ГУНИГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нотолсноор өмнєговь аймгийн нутгаас гурван метр урт, зєвхєн толгой нь мотоциклийн тал шиг том араг яс олдсон байна.

Дуучин Т.Баясгалан барууны оддыг дуурайж хүүхдийн угаалга хийжээ

Үрийн зулай үнэрлээд сар гаруйхан хугацаа өнгөрөөд байгаа дуучин Т.Баясгалан өнгөрсөн амралтын өдрүүдээр хүүхдийн угаалга нэрээр “Кекшү цамхаг” дотроо томоохон хэмжээний цайллага хийгээд амжжээ.

Томоохон 50 зээлдэгч ихэнх зээлийг гартаа оруулжээ

УИХ 2010 оны төсөв батлахдаа алдагдлыг өнгөрсөн оны төсвийн тодотгол хийсэн хэмжээнээс бага зэрэг буурч ДНБ-ий таван хувьд барихаар төлөвлөсөн.

Чиний нүдний шил

Хүний дотоод сэтгэл үргэлж л тасралтгүй бодож сэтгэж, ярьж байдаг. Дотоод дуу хоолой чинь үргэлж чамтай хамт байдаг. Тэр бол чиний хамгийн сайн найз. Тэр бас чиний хамгийн муу найз чинь.

Collection

From Movies

Eldev Zurag

zurag

Pictures

Буянаа

Анагаах ухааны таван худал

Америкийн Индианагийн анагаах ухааны их сургуулийн хоёр эмч, доктор Рэчел С.Вримэн, Арон Е.Каррол нар зарим эмчийн ч итгэдэг анагаах ухааны худал үлгэр домгуудыг цуглуулжээ.
1. Хүмүүс өдөрт дор хаяад найман аяга ус уух ёстой

Монгол улс гахайн томуугийн эсрэг вакцин үйлдвэрлэж чадах уу?

Ц.Өлзийтогтох - "Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газрын мэргэжилтэн, ерөнхий эмч: -Монголд анхны вакцины үйлдвэрлэлийг манай байгууллага 1923 онд байгуулагдсан цагаасаа эрхэлж ирсэн. Манайх малын вакцин үйлдвэрлэдэг.


Витамин С-гээр хамгийн баялаг нь Жонатын алим

Алим сарнайн овгийн ургамал. Доторх нь цагаан, зажлахад шаржигнах чимээтэй. Гадна талаараа улаан, шар, ногоон голдуу өнгийн хальстай жимс юм. Дэлхий нийтээр хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг алимыг хүн төрөлхтөн одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн төдийгүй неолитикийн эрин үетэй нас чацуу жимс хэмээн тооцдог.

Байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Ц.Даваасүрэн нар шинээр томилогдлоо

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдааны хамгийн түрүүнд байнгын хороодын дарга нарыг томилох асуудлаар хэлэлцлээ.


Нимбэгний шvvс сэвх арилгана

Та муудсан жимсийг хаях гэж бvv яараарай. Киви -С витаминаар баялаг энэ жимсний хальсыг хаялгvй, цэвэрлэсэн нvvрэн дээр тавихад 10-15 минутын дараа нvvрний арьс мэдэгдэхvйц зөөлөрдөг. Жимсний хальсыг хөргөгчинд байлгаж хоёроос гурван удаа хэрэглэж болно. Ялангуяа хуурайшиж цахлайтсан арьсанд нэн тустай. Лийр-Энэ жимс төмөрлөгийн зvйлээр баялаг, агшаах vйлчилгээ vзvvлдэг. Тарагтай хольж нvvрэндээ тvрхвэл царай зvс өнгөлөг болно. Нимбэг-Өдөр бvр шvvсийг нь нvvрэндээ тvрхвэл сэвх арилдаг. Дангаар нь тvрхээд хатсаны дараа

Их Британи улсын Лондон хотноо Монголын Соёлын Төв нээгдлээ.

11 дүгээр сарын 2-ны өдөр Лондон хотноо Монголын Соёлын Төв нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Британий өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудын төлөөлөл болох 200 орчим Монголчууд,Элчин Сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломат ажилтнууд төдийгүй Британий Парламентийн гишүүн Жон Грогон, Чингис хаан номын зохиолч, монгол судлаач Жон Манн, КАМДА төслийг санаачлагч Жон Пэр, Лондон дахь Төвдийн Сангийн төлөөлөгч Даваа лам зэрэг монголчуудтай олон жил хамтран ажиллаж байгаа хүмүүс мөн монголыг сонирхдог, судалдаг Британичууд оролцлоо.

Нээлтийн ёслолын ажиллагааг Тус төвийг санаачлагч, Монголын Соёлын Төвийн захирал Б.Март нээж үг хэлсэн бөгөөд тус төвийг байгуулах ажилд чин сэтгэлийн гүн туслалцаа үзүүлсэн Элчин сайдын яам болон хувь хүмүүст талархалын өргөмжлөл гардуулав.

Элчин Сайд Б.Алтангэрэл Их Британи дахь Монголчуудын хувьд их баяртай үйл явдал болж байгааг онцлон цохож, эх нутгаасаа хол байгаа монголчуудад маань үгүйлэгдэж байсан Монголын түүх, соёл, хэл зан заншилаа таниулах, суртчилах төвтэй болсонд баяр хүргэж

Зорилготой байхын ач тус

Хүмүүс хүссэн амьдралаа бүтээхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн ярьдаг. Энэ үнэн л дээ. Гэхдээ та хаа хүрэхээ мэдэхгүйгээр хаашаа ч явж чадахгүй шүү дээ. Жишээ нь та нэг ресторанд хоол идэхийг хүслээ гэж бодьё. Гэтэл хаана байгааг нь мэдэхгүйгээр яаж очих юм бэ? Тийм биз дээ? Зүгээр очихыг хүссэнээр тэнд хэрхэн очихоо мэднэ гэсэн үг биш юм. Мэдээж хүмүүсээс асуугаад хайгаад явбал олох нь мэдээж. Гэхдээ л цаг хугацаа дэндүү их алдана. Гэтэл та очихоосоо өмнө хаана байгааг нь мэдээд, хэрхэн очихоо төлөвлөчих юм бол хурдан, бас

Хэрхэн хоол хүнсээ хөргөгчинд зөв, эрүүл хадгалах вэ?

Хоолыг зөв хадгалах нь эрүүл хооллолтын үндэс шүү дээ. Тэгвэл танд дараах мэдээлэл хэрэг болно гэдэгт найдаж байна.
Юуг хөлдөөх вэ?
Хөлдөөнө гэдэг нь тухайн хоол хүнсэнд байх бактерыг арилгаж, муудахаас хамгаалдаг. Гэсэн ч хөлдөөх нь зарим зүйлийн хэлбэр дүрс, чанарыг нь алдагдуулах талтай. Ерөнхийдөө усны агууламж ихтэй зүйлс хөлдөх нь бага байдаг. Учир нь ус бусад зүйлүүдээс өөр температурт хөлддөг юм байна. Сүүн бүтээгдэхүүн, өндөг  бас хөлдөх нь бага байдаг.
Тэгвэл танд хөргөгчиндөө хөлдөөхөөсөө өмнө дахин бодолцож үзэх хэрэгтэй дараах зүйлсийн жагсаалтыг танилцуулья. Та эдгээр зүйлсийг их хэмжээгээр авж хөлдөөлгүй, бага хэмжээгээр авч хэрэглэж байсан нь дээр.
• Сүү, бяслаг, майонез, сүмс зэрэг нь хөлдөөсний улмаас задардаг. Тиймээс та хэрвээ үнэхээр хөлдөөх хэрэгтэй бол хөлдөөх явцдаа хутгаж байх хэрэгтэй. Гэхдээ хөлдөөхөөс өмнөх байдалдаа эргэн орохгүй юм.
• Бяслагыг хөлдөөх аваас бутардаг.
• Өндөгний шар сайн хөлддөггүй ба болсон өндөг хөлдөхөөрөө хатуу болдог. Харин өндөгний цагааныг аяганд тусад нь хийгээд хөлдөөгөөд, эргээд хэсгээж ашиглаж болно. Гэхдээ бялуу хийх зэрэгт ашиглаж болох ч хоолондоо шууд хэрэглэж болохгүй.
• Түүхий ногоонууд хэсэхдээ наалдамхай, сийрэг, зөөлөн болно.

Веб камер сонгон авахдаа юуг анхаарах вэ?

Webcam гэдэг үг нь Web page  болон Camera гэсэн үгнүүдээс бүрдсэн байдаг. Веб камерийг анх 1991 онд Кембриджийн Их сургуулийн Компьютерийн ухааны тэнхимд хамгийн анхны веб камер болох Trojan room coffee pot нэртэйгээр зохион бүтээгдэж байжээ. Хэрэв та камер сонгож авах гэж байгаа бол
1. Юун түрүүнд компьютерийнхаа хүчин чадал, үзүүлэлтэнд таны худалдан авах вебкамер хэр зэрэг нийцэхийг бодож үзэх хэрэгтэй.
2. Компьютерийн дэлгэцийн төрөл бас чухал байдаг. Ихэнхи камер LCD болон зөөврийн компьютерын дэлгэцэнд илүү таарч тохирдог. Хэрвээ ширээн дээр болон CRT/хуучны овор ихтэй дэлгэц/ дэлгэц дээр байрлуулахаар бол тогтвор сайтай хавтгай суурьтайг сонгох эь зүйтэй.
3. Веб камерын хувьд ч бас линз байдаг ба шилэн линз нь хуванцар линзээсээ илүү чанартай дүрсийг гаргаж чаддаг. Үнэтэй камерууд нь шилэн линзтэй байдаг муу гэрэлтүүлэгтэй байсан ч зургийг өндөр чанартайгаар авч дамжуулдаг.
4. Түүнчлэн овор хэмжээний хувьд өөрт тохирохыг сонгож дараа нь үзүүлэлт, хүчин чадлыг нь харах хэрэгтэй. Нэг секундэд хичнээн фрэйм дамжуулах хурд буюу Frame rate нь өндөр байх тусмаа сайн ч 15 fps – 30 fps бол боломжийн хурд юм.

Олон улсын шалгалтуудын тухай

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хvсвэл тvвшин тогтоох шалгалт єгч, тухайн сургууль, хєтєлбєрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг ту тус авч байна.

Япон улс

Эх сурвалж : Ном хэвлэлээс
Байрлал. Япон улс Азийн баруун эргийн дагуу Хоккайдо, Хонсю, Сикоку, Кюсю 4 том арал, бусад олон жижиг арал дээр оршино. 6800 гаруй арлаас Япон улс бүрддэг. Эдгээр арлын ихэнх маш жижиг хэмжээтэй. Тус улсын 98%-ийг үндсэн дээр дурдсан 4 арал бүрэлдүүлдэг.

Ан амьтан

Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.

Арьс мах болон бусад бүтээгдэхүүнийг нь авч ашигладаг зэрлэг хөхтөн амьтан, шувуу загасыг ан гэнэ. Монголын нутагт агнуурын холбогдолтой 60 шахам зүйл хөхтөн, 50 гаруй зүйл загас, 90 орчим зүйл шувуу байдаг байна. Анг ашиглах, үндсэн бүтээгдэхүүнээр нь махны, арьсны, үслэг гэж ангилна.

Музей

Монгол улсын музейн үүсэл хөгжлийн түүхэн онцлог

Музей нь тухайн орны түүх соёлын өв, дурсгалт зүйлсийг олонд ил тодоор харуулан мэдүүлж таниулагч билээ. Манай улсын анхны музей 1924 онд үндэсний музей нэртэйгээр тухайн үеийн ардын гэгээрүүлэх яам гэгдэж байсан байшингийн залгаа таглагар дээвэртэй төвд дуганы загвартай дүнзэн байшинд байрлаж байжээ. Энэ нь одоогийн Улаанбаатар зочид буудлын баруун жигүүрийн хавьцаа газар юм.

Улаанбаатар

Монгол улсын нийслэл хот анх үүссэн түүх нь 17-р зуунаас улбаатай. Шарагчин туулай жил буюу 1639 онд Халхын түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн түүнд зориулж тусгай өргөө байгуулж өгчээ. Өндөр гэгээнд зориулан барьсан энэхүү өргөө нь эдүгээгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл байлаа.

1706 онд Цэцэрлэгийн  Эрдэнэ толгой гэдэг газар Батцагаан хэмээх цогчин дуган барьсан нь Их хүрээний суурь болсон ажээ. Байгуулагдсан энэ үеэс одоогийн Богд хан уулын ар Туулын хар шугуйд суурьшин тогтохоос өмнө нийт 17 удаа нүүдэлжээ. Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ гэсэн хэд хэдэн нэр сольж байжээ. 1911 онд Монголчууд эрх чөлөөний тэмцэлийн үр дүнд , Манж Сандог хөөн зайлуулж, Жавзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол улсын шашин төрийг хослон барьсан эзэн хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болжээ. Улмаар Богд хааны зарлигаар Их - хүрээг сэргэн байгуулсан Монгол улсын нийслэл хот хэмээн нэрлэх болсон байна.1921 оны хувьсгалын дараа Нийслэл хотын амьдралыг удирдан зохион байгуулах хэргийг Дотоод яам хариуцаж байв. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар  Нийслэл хүрээг БНМАУ-н Нийслэл хэмээн хуульчилж Улаанбаатар гэж нэрлэжээ.

Зам тээвэр

Зам тээвэр
Монгол овог аймгууд хүй нэгдлийн байгууллын үед хүрээгээр нүүх аргыг голлож байжээ. Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш хүрээний оронд баг сууриар буюу дайн байлдааны цагт хэдэн зуу мянгаараа ч бөөгнөрөн хорооллож нүүдэг болсон аж.

Хүн ам

Монгол газар нутагт 800000-н жилийн тэртээгээс хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ. Манай улс нь 2.5 сая хүн амтай. Хэлний хоёр бүлэгт багтах угсаатан ястан оршин суудаг. 90 гаруй хувийг монгол хэлний бүлэгт багтах халх, баяд, буриад, барга, дарьганга, дархад, дөрвөд, мянгад, захчин, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг. Хоёрдахь бүлэгт турк хэлтэн, казак, урианхай, хотон орно.

Монгол улсын эдгээр угсаатан ястангууд үндсэн хуулиар батлагдсан бүрэн эрх эдэлж, нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсролын үйл хэрэгт адил тэгш эрхтэй оролцдог. 16 нас хүрсэн хүн Монгол улсын иргэний үнэмлэх авч 18 наснаас насанд хүрсэнд тооцогдож хуулийн дагуу бүрэн эрх эдэлнэ.

Монгол угсаатны бүрэлдэхүүн, гарвалзүйн талаар:

1. Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дүнсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд МУ-ын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцэгдэнэ.

2. Монгол угсаатан нь хүн судлалын төрхөөрөө монголжуу арьстны их бүлгийн умард салаа төв Азийн хэв маягт багтахын дээр МУ-ын хүн амын тал хувь нь нийтлэг монгол хэв маяг, гуравны нэг нь халх төрхийн хүмүүс болно.

Мөнгөн тэмдэгт

Монгол улсын түүхэнд Түрэг улс /VI-VIII зуун / аас эхлээд Уйгар / VIII-XI зуун/, Хятан/Х- XI зуун /, Монголын нэгдсэн улс / XIII-XIV/ зоосон мөнгийг цутган хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Их Чингис хаан 1206 онд монголын тулгар төрийг байгуулаад асар удалгүй Монголын нэгдсэн улсын анхны зоосон мөнгийг “Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүрстэй” гаргаж улмаар зоосон мөнгийг олон удаа цутгуулан гүйлгээнд гаргаж байжээ.

1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгийг алт мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд хэрэглсэн. Тэрчлэн монголын нэгдсэн улсын үед 1253 онд нийслэл Хархоринд “ Цаасан мөнгө тушаах банк” болон “олон замд тэгшитгэх банк” нэртэй салбар байгуулж аажимдаа мөнгөний шимтгэл хийж цаасан мөнгийг шатааж устгах газар бий болгох зэргээр мөнгөн гүйлгээний ажлыг өргөн хэрэглэж байсан нь хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмэр болосн юм.

Монгол туургатны мөнгөн гүйлгээний талаар олсон энэ амжилтууд нь манжийн дарлалд нэрвэгдсэн он жилүүдэд бүрмөсөн мартагдсаныг монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд байгуулагдсан Олноо өргөгдсөн монгол улсын үед сэргээх оролдлого хийж үндэсний мөнгөн тэмдэгт хэвлүүлэх эхлэл хийж байжээ.

Монгол хэл, бичиг

Өсөхөөс сурсан Үндэсний хэл
   Мартаж болшгүй соёл           
                            Д.Нацагдож
Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дунсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд манай улсын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцдэг.

Монголын түүх

Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ.

2000 гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан. Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.

Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж хойш хойш нь уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитны үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна.

Түүх соёл

Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр ирсэн. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм.

Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна. Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ.

Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.

чамгүйгээр


Chris Daughtry "Over you"
Now that it’s all said and done
I can’t believe you were the one
To build me up and tear me down
Like an old abandoned house
What you said when you left
Just left me cold and out of breath
I fell too far, was in way too deep
Guess I let you get the best of meeee