Thursday, December 3, 2009

Япон улс

Эх сурвалж : Ном хэвлэлээс
Байрлал. Япон улс Азийн баруун эргийн дагуу Хоккайдо, Хонсю, Сикоку, Кюсю 4 том арал, бусад олон жижиг арал дээр оршино. 6800 гаруй арлаас Япон улс бүрддэг. Эдгээр арлын ихэнх маш жижиг хэмжээтэй. Тус улсын 98%-ийг үндсэн дээр дурдсан 4 арал бүрэлдүүлдэг.
 Японы ард түмэн улс орноо ниппон буюу нихон гэж нэрлэдэг бөгөөд, монголчууд түүх сударт Японыг Рибэн гэж нэрлэдэг. Европ дахинд Жапан гэж нэрлэсээр иржээ.
 Унтарсан болон оргилж байгаа галт уул олон. Газар хөдлөх явдал элбэг. Нутгийн ихэнхийг газар тариаланд тохиромжтой нам доор газар эзэлнэ. Эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн учир өвөл зунгүй хур тунадас ихтэй. Умард хэсэгтээ хүйтэн уур амьсгалтай, өмнөд хэсэгтээ дулаан.
 Япон улс бүхэлдээ далайгаар хүрээлэгдсэн.

Ургамал болон амьтад.     Японд 4000-6000 гаруй зүйлийн ургамал байдаг. Зарим ургамал нь үндэсний шинж чанар, утгатай байдаг. Ж нь: мацу буюу нарс нь урт удаан нас, амьдралыг бэлэгддэг. Мөн ургамлыг анагаах ухаанд, будаг, хувцас, цаас болон хөдөлмөрийн багаж хийхэд ашигладаг.
Японд тоншуул, гургуул, тэмээлзгэнэ, наймаалж, аварга загас, могой болон далайн сүүн тэжээлтэн, 118 зүйлийн хуурай газрын сүүн тэжээлтэн, амьтадаас гадна нисдэг хэрэм, сарьсан багваахай, сармагчин болон элбэнх байдаг.
Аж үйлдвэр, эдийн засаг, газрын баялаг. Японы эдийн засгийн чухал нэг хөшүүрэг нь аж үйлдвэр юм. Машин бол Японы алдарт бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд, 2-т ачаа тээврийн хэргслийн бүтээгдэхүүн орно.
 Япон цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсын нэг бөгөөд, голчлон радио, тв, видео дуу бичлэгийн хальс, камер болон компьютер үйлдвэрлэдэг.
 Байгалийн нөөцөөр хомс.

 Хүн ам. Хүн амын тоогоор дэлхийд 8-т ордог. Хүн амын ихэнх нь нийслэл хот болон бусд том том хотод суурьшсан. Муж тус бүр өөрийн гэсэн ёс заншил, наадам, ардын дуу хуур, аялга болон хоолтой.

Засгийн Газар. 1868 оноос хойш нийслэл нь Токио хот болсон. Нийслэл хотод Засгийн газар болон Эзэн хаан, түүний хатан хааны өргөө, орд байдаг. Японы засгийн газрын систем, үйл ажиллагаа үндсэн хуулиндаа үндэслэн явагддаг. Японы үндсэн хуулийг энх тайванч үндсэн хууль гэдэг.
 Японы хууль тогтоох байгууллагыг Диет гэдэг. Диет нь төлөөлөгчдийн болон боон Зөвлөлийн гишүүд гэсэн 2 үндсэн танхимтай. Ихэнх хууль уг 2 танхимаар дамжигдан явдаг. Хэрэв 2 танхимын санал зөрвөл, Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг баримталдаг.   
 Япон нь үндсэн хуульт хаант улс. Эзэн хаан нь төрийн бэлэг тэмдэг.


Шашин.  Японд шинто, будда гэсэн 2 шашин байдаг. Япон хүмүүс уг 2 шашны ёс заншил болон ёслолын үйл ажиллагаанд оролцдог. Хуримын ёслолын үйл ажиллагаа шинто шашны дагуу явагддаг бол, оршуулгын үйл ажиллагаанд Буддын заншоыг баримталдаг.
Япон улсын өөрийнх нь шашин нь шинто юм. Эдгээр 2 шашнаас гадна католик, протестант, исламын шашныг шүтэгч хүмүүс байдаг.

No comments:

Post a Comment